Тавантолгойн Нүүрсний ордыг ашиглах Засгийн газрын саналын талаарх шүүмж
Төрийн өмчид Эрдэнэс МГЛ компани ашиглалтын лицензийг нь эзэмшиж буй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа хөрөнгө оруулагчыг хэрхэн татан оролцуулах саналаа Засгийн газар гаргажээ. Чингэхдээ тус ордыг хэд хэдэн хэсэгт хувааж, хөрөнгө оруулагчдын техникийн болон санхүүгийн саналд үндэслэн урьдчилан сонгон шалгаруулалт хийж 5-7 компани шалгаруулах ба тэдгээртэй бүтээгдэхүүн хуваах хэлбэрийн дагуу хамтран ажиллах санал тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Дэлгэрэнгүй...
Монгол Улсын хэвлэл Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал
Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг /төсөл/ Ерөнхийлөгчийн зөвлөх иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийнхэнтэй удаа дараа зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулжээ. Одоогийн эрх зүйн орчин нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүрэн хамгаалж чадахгүй байна гэсэн үзэл бодол год сонирхогч талуудын дунд бий болсон нь төслийг боловсруулах сэдлийг төрүүлсэн болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Үүний нэг шалтгаан бол Хэвлэл мэлээллийн эрх чөлөөний тухай 1997 оны хуульд бодитой хэрэгжиж, үр дүн бий болгох дөрөвхөн заалт байгаатай холбоотой байж болох юм. /Тухайлбал: хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль гаргахыг хориглох, хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл, нэвтрүүлгийнхээ агуулгыг өөрсдөө хариуцах, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад хяналт /цензур/ тавихыг хориглох, радио, телевизийн үйл ажиллагааг төрөөс хянахыг хориглох, төрөөс өөрийн хэвлэл мэлээллийн хэрэгсэл байгуулахыг хориглох/.Дэлгэрэнгүй...
Төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын шинэтгэл
Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна. Аливаа улс орны төвлөрсөн, эс төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого юм. Төсвийн нийт орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2000 онд 33,4 хувь байсан бол улмаар 2008 онд 43,7 хувь болон өсчээ. Харин орон нутгийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ эсрэгээр 2000 онд 6,5 хувь байснаа 2008 онд 2,8 хувь хүртэл буурсан байна. Орон нутгийн орлогод эзлэх хувь мөн ижил динамикаар өөрчлөгдөж, 2000 онд 19,2 хувь байсан бол 2008 онд 6,4 хувь болтол буурсан байна.
Дэлгэрэнгүй...
Шударга сонгууль - Сонгуулийн зохион байгуулалтын зарим асуудал
ННФ-с гаргаж байгаа анхны дугаар Бодлогын асуудал цуврал сэтгүүлд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хянах үйл явц, сонгуулын хороодын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас зарцуулах, хянахтай холбоотой хуулийн одоогийн зохицуулалтыг олон улсын стандарттай харьцуулсан үнэлгээ, хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг зөв зохистой шийдэх арга замыг талаарх тодорхой санал зөвлөмж, холбогдох олон улсын туршлагаас тусгасан болно.
Дэлгэрэнгүй...
| ||||||||||||||||||
- Нээлттэй Нийгэм Форум 2009 оны жилийн тайлан
- Тавантолгойн Нүүрсний ордыг ашиглах Засгийн газрын саналын талаарх шүүмж
- EMPLOYMENT OPPORTUNITY
- Монгол Улсын хэвлэл Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал
- Төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын шинэтгэл
- Шударга сонгууль - Сонгуулийн зохион байгуулалтын зарим асуудал
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал
- “Монгол улсын сонгуулийн тогтолцооны шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэг боллоо
- Шүүхийн хараат бус байдал
- Сонгуулийн хууль
Үйл явдал
“Монгол улсын сонгуулийн тогтолцооны шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэг боллоо
2010 оны 05-р сарын 10
Зарлал
EMPLOYMENT OPPORTUNITY
2010 оны 06-р сарын 14
Announcement for 2010 Gwangju Asian Human Rights Folk School
2010 оны 04-р сарын 29
Монгол
English
RSS 

























