“Сонгуулийг чөлөөтэй бөгөөд шударга мэдээлэх нь” бага хурлын тэмдэглэл

/2004 оны дөрөвдүгээр сарын 14/

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл/МСНЭ/, “Глоб Интернэшнл” ТББ, Монголын Сонины холбоо, Монголын Чөлөөт Сонины Холбоод хамтран Нээлттэй нийгэм Форумын санхүүжилтээр тус бага хурлыг “Чингис” зочид буудалд зохион байгуулав. Бага хурлын хөтөлбөрийг хуралд оролцогчдод урьдчилан тараасан болно. Бага хурлыг МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга До.Чулуунбаатар хөтлөн явууллаа. Бага хуралд 21 аймаг, Улаанбаатарын төлөөлөгчид оролцов. Бага хурлын нээлтийн үгийг Олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх хорооны зөвлөх Х.Наранжаргал хэлэв.

Тэрээр “Энэ уулзалт бол хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудыг хамруулсан өмнөх уулзалтуудын үргэлжлэл гэж хэлж болно. Энэ төсөл бол сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн баримтлах зарчмыг боловсруулах, дагаж мөрдөх гэсэн зорилготой байлаа. Түрүүчийн хурлаар ёс зүйн зарчмыг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ зарчмыг өнөөдөр танилцуулна. Ажлын хэсэгт МСНЭ, МСХ, МЧСХ-ноос төлөөлөл орсон. Салбар, салбараар мэргэшсэн хуульчид ажлын хэсэгт бас орсон байгаа. Ажлын хэсгээс хоёр баримт бичиг боловсруулсан. Нэг дэх нь “Сэтгүүлчдийн ажиллах зарчим, хоёр дахь нь ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэхэд дүрэм шаардлагатай гэж үзээд дүрэм боловсруулсан. Энэ хоёр баримт бичгийг та нарт тараасан байгаа. Ажлын хэсэг дээр нэлээд олон удаа уулзацгаасан. Үр дүнд нь хэвлэл мэдээллийн баримтлах зарчим гэдэг сэтгүүлчдийн баримтлах зарчим гэсэн агуулгатай баримт бичиг болсон. Энэ баримт бичигт та нарын санал бодол чухал учраас та нарыг идэвхитэй оролцох байх гэж найдаж байна.

Энэ зарчмыг боловсруулахдаа Австрали, Их Британи, Канад, Өмнөд Африк, Камбож, Македон, Молдав, Испани гээд улс төрийн янз бүрийн намуудын орчинд ажиллаж байгаа газруудын хэвлэл мэдээллийн зарчмуудыг харж боловсруулсан. Тэдгээр орны зарчмуудыг харахад нийтлэг онцлогууд байдаг юм билээ. Үүнд: Тэнцвэртэй шударга байх, эх сурвалжаа батлах нотлох, редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах, төлбөртэй бөгөөд төлбөргүй сурталчилгаануудыг зааглан ялгасан байна лээ. Та нар мэдэж байгаа. Сонгуулийн сурталчилгаанд үндсэн гурван зүйл байдаг. Нэг, сонгуулийн мэдээллийн сурвалжлага. Энэ бол цэвэр сэтгүүл зүйн тал. Хоёр, Сонгуулийн сурталчилгаа. Энэ нь нэр дэвшигч, улс төрийн намуудын өөрсдийнх нь бэлтгэсэн материалыг нийтлэх. Гуравт, Алив нэг нам буюу нэр дэвшигчийн захиалгаар хийсэн материал. Эдгээрээс харвал дараах зарчмууд байх шиг байгаа юм. Үүнд: Сэтгүүлч хараат бус байж, аль нэг нам, нэр дэвшигч нарт дагнан үйлчлэхгүй байх. Нам, нэр дэвшигчдийн амлалтанд хууртахгүй байх, мэргэжлийн алдаа гаргахгүй байх. Үүндээ баримтаа нягтлах, баталгаагүй эх сурвалжид найдахгүй байх, мэдээ мэдээллийн боловсруулалт сайн байх гэх мэт. Сонгуулийн өмнөх үйл явц, санал хураалтын булхайг илчлэх гэсэн үндсэн үүрэг сэтгүүлчдэд оногдож байгаа юм байна. Манайд энэ бол бэрхшээлтэй. Тухайлбал, редакцийн хараатбус байдлыг баталгаажуулсан баримт бичиг байхгүй. Сонины эрх ашгийг хамгаалсан сонины хоёр том байгууллага байгаа ч нэвтрүүлгийн эрх ашгийг хамгаалсан байгууллага байхгүй гэх мэт байна. За та бүхнийг бага хурлын үйл ажиллагаанд амжилттай оролцохыг хүсье.”

Х.Наранжаргалын нээлтийн үгийн дараа “Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчмын хэрэгцээ, шаардлага” илтгэлийг хуульч, профессор Д.Зүмбэрэллхам тавив.

“Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим”-ын төслийг ажлын хэсгийн ахлагч О.Чинбаяр танилцуулав. О.Чинбаяр төслийг боловсруулсан явц, сонгуулийн үеэр баримтлах зарчмын талаар танилцуулгын эхэнд тайлбарлаж мэдээлэв. Өмнөх сонгуулийн үеэр нэр дэвшигчийн нэр төрийг гутаасан, гүтгэсэн гэх асуудалд 82 сэтгүүлч холбогдож байсан баримтыг Монголын Чөлөөт Сонины Холбооны Ерөнхийлөгч О.Чинбаяр хэлэв.

Санал хэлэлцэх хэсэгтээ орлоо.

Р.Хадбаатар: /МСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
Сонгуулийн үеэр ийм түр зарчим боловсруулаад ажиллаад үзье гэж бид ярилцаад энэ зарчмыг боловсруулсан. Зарчмын дөрөвдүгээрт байгаа “Төлбөртэй ба төлбөргүй сурталчилгааг ялган зааглах” гэдгийг хасах саналтай байна.

До.Цэнджав: /МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч/
Төсөлд бид тал талаасаа нарийвчлан ярилцаж саналаа тусгасан. Сэтгүүлчдийг хувийн нэр төрд халдлаа гэж нилээд ярьдаг. Үүнийг яах ёстой вэ гэдгийг ярилцъя. Р.Хадбаатарын хэлсэн саналыг бодолцох хэрэгтэй байна.

Д.Ламжав: /хуульч, физикч, нийтлэлч/
Зарчмын эхний хэсэгт найруулгын хувьд эргэн хармаар байна. Дөрөвдүгээр зүйлд заасан заалтыг хасвал монголын сэтгүүлчдийн хувьд эвгүй байдалд орох болов уу гэж бодож байна.

Р.Бурмаа: /Сонсогчдын боловсрол төвийн захирал/
Дөрөвдүгээр заалтын хувьд Ламжав багштай санал нэгтэй байна. Эргээд тайлан гаргахад хэрэгтэй. Заалтыг байлгах саналтай байна.

Дөрөвдүгээр заалтын хувьд хуралд оролцсон сэтгүүлчид хоёр өөр байр суурьтай байлаа.

Г.Жамъян: /”Монголын мэдээ” сонины сэтгүүлч/
Чөлөөтэй шударга байх гэдэг нь сэтгүүлчид бидэнд хамааралгүй зүйл. Луйвар хийж болдог хоёр зүйл байдаг. Үүний нэг нь сонгууль. Жишээ нь бүртгэхээс луйвар эхэлдэг. Энэ нь хэн хэнийг дэмждэгийг урьдчилан тааварлаад бүртгэхгүй хасах нь бий. Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь эрх баригч намын гишүүн байна гээд бод.

Г.Галсансүх: / МЧСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
Төлбөртэй гэсэн үг сонин хэвлэл, ялангуяа чөлөөт сонинуудын хувьд зохимжгүй юм. Нэр дэвшигчийн нэр төрийн хувьд төлбөртэй гэдэг үг эвгүй.

Г.Жамц: /Архангай аймгийн сэтгүүлч/
Төлбөртэй гэсэн үг хэрэглэхгүйгээр таних тэмдэг цэцэг тавьдаг ч юм уу байж болохгүй юу.

Ө.Рагчаасүрэн: /Дархан-Уул аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга/
Гуравдугаар зүйлд, нуун дарагдуулахгүй байх гэжээ. Сонгогчийн эрхийг зөрчиж байгаа илрэл бүрийг бид илрүүлэх ёстой. Иймээс нуун дарагдуулах гэдэг үгийг илрүүлэх, гэдэг үгээр хүч оруулж өгье.

Х.Наранжаргал: /Олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх хорооны зөвлөх/
Төрөөс санхүүждэг радио, телевиз юмуу. Төлбөртэй гэсэн үг шаардлагатай. Тиймгүй бол асар их мөнгө завших үзэгдэл гардаг.

Ц.Ганболд: /Нээлттэй Нийгэм Форумын ажилтан/
Энэ зарчим хэрэгжиж байгаад нь хяналт тавих ямар шалгуур байна вэ.

Х.Наранжаргал: /Олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх хорооны зөвлөх/
Хэвлэлийн цэцэд гурван холбооны төлөөлөл, хоёр хуульч орно. Цэц зохицуулна.

С.Цогсүрэн: /Сэтгүүлч/
Цэц гомдол л хэлэлцэнэ. Зарчим яаж хэрэгжиж байгааг шалгах шалгуур нь бүрхэг байна.

Р.Оюунцэцэг: /Хэвлэлийн хүрээлэнгийн багш, ажлын хэсгийн гишүүн/
Шүүхийн хаалга татуулахгүй байх зорилго агуулсан. Сонгуулийн сурвалжлах зарчим байх нь чухал гэж үзсэн.

До.Чулуунбаатар: /МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга/
Дөрөвдүгээр заалтыг хэвээр нь үлдээе гэсэн сэтгүүлчид гараа өргөнө үү. Нийт төлөөлөгч сэтгүүлч 42 байснаас заалтыг үлдээх саналтай 22, хасах саналтай нь 20 байв. Энэ заалтад “төрөөс санхүүжиж байгаа хэвлэл мэдээлэл” гэсэн тодотгол оруулаад хэвээр нь үлдээв. Хоёрдугаар зүйлд хувийн нэр төрд халдсан тухай заалтын нэмж оруулах уу? /энэ санал дэмжигдээгүй/

П.Эрдэнэжаргал: / Нээлттэй Нийгэм Форумын захирал/
Дөрөвдүгээр заалт бол маш чухал заалт. Тийм учраас сэтгүүлчийн итгэл үнэмшил биш юм. Энэ бол сурталчлуулж байгаа гэдгийг харуулах зорилготой юм.

До.Чулуунбаатар: /МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга/
Зарчмыг бүхэлд нь батлах уу?

Бага хуралд оролцогчид 100 хувийн саналаар батлав. Хэвлэлийн цэцийн ажиллах дүрмийн төслийг өмгөөлөгч Э.Болорчулуун танилцуулж төслийн заалтуудыг тайлбарлав.

н.Адъяахүү: /Хэнтий аймгийн “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч/
Хугацааг долдугаар сарын 10 гэж заасан нь оноогүй. Дараа нь орон нутгийн сонгууль болно шүү дээ.

Д.Ламжав: /хуульч, физикч, нийтлэлч/
Нэр дэвшигч сэтгүүлчийг шүүхэд өгөхөд сэтгүүлч нь цэцэд хандах механизм нь алга. Тиймээс сэтгүүлчээ хамгаалах механизмыг бий болгож хиймээр байна. Шүүхийн өмнөх гэдгийг шүүх хуралдахын өмнөх гэж оруулмаар байна.

П.Оюунжунай: / Өвөрхангай,”Бүс нутгийн амьдрал” сонин эрхлэгч/
Адъяахүүтэй санал нэг байна. Хугацааг орон нутгийн сонгуулийг бодолцсон хугацаагаар хязгаарламаар байна.

О.Чинбаяр: /Монголын Чөлөөт Сонины Холбооны Ерөнхийлөгч/
Энэ дүрмийг гурван холбоод зөвхөн УИХ-ын сонгуулийн үеэр туршаад үзье гэж байгаа юм. Туршилт амжилттай болбол цаашид байнгын ажиллагаатай байгууллага болох боломж бий.

Б.Норов: /Увс аймгийн “Увсын амьдрал” сонины зөвлөх сурвалжлагч/
УИХ-ын сонгуулийг сурвалжлах гэсэн дээр нэмээд “мэдээлэх” гэвэл ямар вэ?

Э.Болорчулуун: /Өмгөөлөгч/
Сэтгүүлчдийн асуудлыг цэц авч хэлэлцэхгүй. Гомдол гаргагч нь сэтгүүлч биш. Нэр дэвшигчийн гомдлыг л авч үзнэ.

До.Чулуунбаатар: /МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга/
Сэтгүүлч цэцэд хандах тухай заалтыг дүрэмд оруулах уу?

Энэ асуудал дээр санал хурааж олонхоор дэмжигдэв. Мөн 2.2 дахь заалтад шүүх хуралдааны өмнөх шат гэдэг заалт нэмж оруулахаар бага хурлын төлөөлөгчдийн олонх батлав.

До.Чулуунбаатар: /МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга/ Хэвлэлийн цэцийн бүрэлдэхүүн батлах тухай танилцуулав.

Ц.Бат-Орших Хууль зүйн мэдээ сонины ерөнхий эрхлэгч
О.Чинбаяр МЧСХ-ны Ерөнхийлөгч
Л.Нинжжамц “Дөрөв дэх засаглал” сонины эрхлэгч
Э.Болорчулуун Өмгөөлөл, хууль зүйн “Сувд” товчооны захирал
Д.Зүмбэрэллхам Хуульч нарын нэрийг дэвшүүлж байгааг танилцуулав.

Нэр дэвшигчдийг 100 хувь баталлаа. Хэвлэлийн цэцийн дүрэм батлагдсантай холбогдуулан “Сонгуульд сэтгүүлчийн ёс зүйгээ сахицгаая” уриалгыг До.Чулуунбаатар уншиж танилцуулав.

Д.Ламжав: /хуульч, физикч, нийтлэлч/
Оршил хэсэгт “”Төр засгаа зөв ...”-ийн оронд “төрийн элчээ” гэж оруулах.
“Нийгмийн сэтгэл зүйн огцом өөрчлөлт” гэдгийг авах, “үзэг нэгтнээ гэдгийг сэтгүүлчдэдээ” гэдгээр солих.

Р.Хадбаатар /МСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
Огцом өөрчлөлтийг хасах, Хараат бус гэдгийг хасах санал гаргав.

Уриалгыг санал нэгтэй батлав. Бага хурлыг хааж До.Чулуунбаатар үг хэлэв. Тус бага хуралд 94 хүн оролцлоо.

Тэмдэглэл хөтөлсөн: А.Даваасамбуу

2004.04.14

“ЧӨЛӨӨТЭЙ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ” бага хуралд ирсэн хүмүүсийн нэрс

Хөтлөгч

1. Д.Чулуунбаатар МСНЭ Ерөнхий нарийн бичгийн дарга

Илтгэгч
2. Д.Зүмбэрэллхам доктор, профессор, хуульч

Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид

3. Ц.Энхбат МҮТВ-ийн захирал
4. Л.Балхжав UBS телевизийн захирал
5. н.Мөнхцэцэг UBS телевиз, мэдээний редактор, операторын хамт
6. С.Мөнхтуул MN-25 телевиз, мэдээний сурвалжлагч, операторын хамт
7. Г.Энхжаргал TV-5 телевизийн мэдээний сурвалжлагч, операторын хамт
8. Н.Дуламсүрэн TV-9 телевизийн захирал
9. н.Бямбатогоо ТV-9 телевизийн мэдээний сурвалжлагч, операторын хамт
10. Б.Пүрэвдаш Монголын радио, МСНЭ-ийн УЗ гишүүн
11. У.Булган Улаанбаатар радио, захирал
12. С.Батбаатар Өнөөдөр сонины нэгдүгээр орлогч дарга, МСНЭ-ийн УЗ гишүүн
13. А.Баасандорж Өнөөдөр сонины УТМАлбаны дарга
14. Ш.Сүхбаатар Өдрийн сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч, МСНЭ-ийн УЗ гишүүн
15. Д.Чулуунцэцэг Өдрийн сонины сурвалжлагч
16. С.Мөнхнаран Үнэн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
17. Д.Отгонбаяр Зууны мэдээ Хариуцлагатай нарийн бичгийн дарга
18. Г.Түмэнжаргал Зууны мэдээ, сурвалжлагч
19. Г.Жамъян Монголын мэдээ сонины сурвалжлагч
20. Я.Сумъяа МОНЦАМЭ мэдээ эрхлэгч
21. Д.Дэнсмаа МОНЦАМЭ мэдээний сурвалжлагч
22. н.Батсүх МОНЦАМЭ зурагчин
23. Д.Цэнджав МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч
24. Д.Цэдэн-Иш МСНЭ-ийн УЗ гишүүн
25. Д.Жаргал МСНЭ-ийн УЗ гишүүн
26. А.Даваасамбуу МСНЭ-ийн ажилтан
27. М.Наранмандах МСНЭ-ийн ажилтан
28. н.Лхагвасүрэн “Ган үзэг” сангийн тэргүүн

ТББ-ийн төлөөлөл

29. Х.Наранжаргал Глоб Интернашнл ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн УЗ гишүүн
30. н.Бат-Оргил Азийн сан, ажилтан
31. Р. Бурмаа Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн
32. Ж.Чанцалдулам Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн
33. н.Оюунтуяа Сонгогчдын боловсрол төвийн төслийн ажилтан

Орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид

34. н.Оюунсүрэн Архангай, “Ойлгомжтой” сонины эрхлэгч
35. П.Санаадагва Баянхонгор, ХМА-ы дарга
36. н.Даваадорж Баянхонгор дахь МОНЦАМЭ-гийн сурвалжлагч
37. н.Хуатай Баян-Өлгий, ХМА-ы дарга
38. н.Сэрээтэр Говь-Алтай, “Цахиур төмөр” сонины эрхлэгч
39. Э.Батболд Говьсүмбэр, “Нутгийн мэдээ” сонины сурвалжлагч, ХМА-ы дарга
40. н.Рагчаасүрэн Дархан-Уул, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга, МСНЭ-ийн УЗ гишүүн
41. П.Хашчулуун Дорнод, ХМА-ны дарга
42. н.Дүүрэн Дорноговь, ХМА-ы дарга
43. н.Пүрэвсүрэн Дундговь, “Хадаг” сонины эрхлэгч
44. Б.Баярмаа Завхан, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга
45. С.Сувдаа Орхон, ХМА-ы ажилтан
46. П.Оюунжунай Өвөрхангай,”Бүс нутгийн амьдрал” сонин эрхлэгч
47. Д.Наранчимэг Өмнөговь, “Говийн долгион” радиогийн захирал
48. Н.Оюумаа Сэлэнгэ, “Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч
49. Я.Түмэннаст Сүхбаатар, Сүхбаатар дахь радиогийн сурвалжлагч
50. Б.Норов Увс, “Увсын амьдрал” сонины зөвлөх сурвалжлагч
51. А.Бямбасүрэн Ховд, “Ховдын мэдээ” сонины эрхлэгч
52. М.Нямаа Хөвсгөл, Радио телевизийн төвийн захирал
53. н.Адъяахүү Хэнтий, “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч

Ажлын хэсэг

54. Д.Анулан Монголын Сонингуудын Холбоо
55. О.Чинбаяр Монголын Чөлөөт Сонингуудын Холбоо
56. н.Чойсамба Монгол Улсын Их Сургуулийн багш
57. Р.Оюунцэцэг Хэвлэлийн Хүрээлэнгийн сургалтын албаны дарга
58. Ж.Туул Глоб интернэшнл хуульч
59. Д.Мөнхбүрэн Глоб интернэшнл хуульч

Өөрийн зохицуулалтын туршилтын групп

60. Ц.Бат-Орших Хууль зүйн мэдээ сонины ерөнхий редактор
61. Э.Болорчулуун Өмгөөлөгч

МННХ-ийн төлөөлөл

62. П.Эрдэнэжаргал Нээлттэй Нийгэм Форумын захирал
63. Б.Мөнхсоёл Нээлттэй Нийгэм Форумын менежер
64. Ц.Ганболд Нээлттэй Нийгэм Форумын ажилтан
65. н.Баярцэцэг Нээлттэй Нийгэм Форумын менежер
66. Х.Норов Нээлттэй Нийгэм Форумын менежер

Сонгуулийн судалгаа төслийн баг

67. Д.Ламжав Хуульч, төслийн шинжээч
68. н.Оюунтуяа Сонсогчдын боловсрол төвийн хуульч, шинжээч
69. н.Ганбат Төслийн ажиглагч
70. н.Хажидмаа Төслийн ажиглагч
71. н.Ган-Эрдэнэ Төслийн ажиглагч
72. н.Жалмаа Төслийн ажиглагч

Монголын Сонины Холбооны төлөөлөл

73. Л.Нинжжамц 4 дэх засаглал сонины эрхлэгч
74. П.Сайнбилэг Мянганы зууч сонины эрхлэгч
75. Р.Хадбаатар Хүмүүс сонины эрхлэгч
76. Ц.Ариунаа Тоншуул сонины эрхлэгч
77. Д.Жаргалмаа Хүмүүсийн амьдрал сонины ерөнхий редактор
78. Б.Тогтохжаргал Цох сонины эрхлэгч
79. Ц.Байгальмаа Шар сонины эрхлэгч

Монголын Чөлөөт Сонины Холбооны төлөөлөл

80. О.Чинбаяр МЧСХ-ны ерөнхийлөгч
81. Б.Галсансүх МЧСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн
82. О.Чинзориг Маш нууц сонины эрхлэгч
83. н.Баярсайхан Хайрын зөрлөг сонины эрхлэгч
84. Г.Санчир МЧСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
85. н.Хулан Дээдсийн амьдрал сонины сурвалжлагч
86. Д.Энхээ МЧСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн
87. н.Батсайхан Экспресс сонины сурвалжлагч
88. Д.Оюунбат Лха ТВ-ийн мэдээний редактор
89. н.Даваахүү Лха ТВ-ын оператор
90. Б.Мөнхцэцэг STV редактор
/Нийт –94 хүн/