|
||||
Нийслэлд дахин сонгууль явагдана (2008-10-13) Өчигдөр буюу 10 дугаар сарын 12-нд бүх орон даяар болсон Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга өнөөдөр 12 цагт мэдээлэл хийжээ. Түүний хийсэн мэдээллээс үзвэл 21 аймагт орон нутгийн сонгуульд оролцсон иргэдийн ирц 50 хувийг давсан бол Улаанбаатарт сонгогчдын ирц 47 хувьтай байгаа тул нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг дахин явуулахаас аргагүй болжээ. Улаанбаатарт дахин сонгууль явуулах тухай шийдвэрийг нийслэлийн Сонгуулийн хороо гаргаж, хугацааг нь зарлах юм байна. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан урьдчилсан мэдээллээр сонгогчдын ирц Архангайд 74,36, Баянхонгорт 64.92, Баян-Өлгийд 74.30, Булганд 66.56, Говьсүмбэрт 55,79, Говь-Алтайд 71.13, Дорноговьд 54,14, Дорнодод 62.90, Дундговьд 60,88, Завханд 72.18, Өвөрхангайд 64.02, Өмнөговьд 68.04, Сүхбаатарт 70.82, Сэлэнгэд 61.12, Дархан-Уулд 69,62, Орхонд 52,60, Төв аймагт62.43, Увсад 73.95, Ховдод 71.10, Хөвсгөлд 61.42, Хэнтийд 61.19 хувьтайгаар сонгууль болж өнгөрчээ. Дээрх аймгаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Хэнтий аймгийн Дархан суманд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул мөн дахин сонгууль явуулах юм байна. | ||||