Үндсэн зорилго
Нээлттэй Нийгэм Форум нь 2004 оны зургадугаар сард Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-г өөрчлөн байгуулсны үндсэн дээр бий болсон Монголын төрийн бус байгууллага юм. Нээлттэй Нийгэм Форумын үндсэн зорилго нь чанартай мэдээлэл, судалгаа, олон талт хэлэлцүүлэгт тулгуурлан төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад иргэдийн идэвхитэй оролцоог дэмжихэд оршино.
Үндсэн зорилт ба чиглэл
Нээлттэй Нийгэм Форум дараахь үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Ардчилсан хөгжлийн нэн чухал асуудлуудыг хөндөж, нийтийн анхаарлыг хандуулах;
- Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх болон хяналт тавих үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
- Бодлогын шийдвэр, хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд өргөнөөр хүргэх;
- Засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын талаарх чанартай судалгаа, үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлэх зэрэгт түлхүү анхаардаг.
Эдгээр зорилтын хүрээнд Нээлттэй Нийгэм Форум нь Засаглал, Эдийн засаг, Нийгмийн бодлого гэсэн гурван үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.
Засаглалын хөтөлбөр
Төрийн үйл ажиллагаанд ардчиллын үнэт зүйлс, ардчилсан засаглалын стандартыг хэвшүүлэх, түүнд иргэд, иргэний нийгмийн зүгээс тавих хяналтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж, бодит ахиц дэвшил гаргахад анхаарч байна. Чингэхдээ юуны өмнө төрийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, түүнийг хянах иргэний нийгмийн чадавхийг сайжруулахыг чухалчилж үздэг. Үүний тулд иргэд мэдээлэлтэй байж төрийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн зохистой орчинг бүрдүүлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд мониторинг хийх, олон нийтийн дунд мэдээлэл түгээх зэргээр дараахь төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
Эдийн засгийн хөтөлбөр
Улсын төсвийн ил тод байдал, санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжил, өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогын асуудлаар судалгаа, шинжилгээ хийж яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг чухалчлан авч үздэг. Тухайлбал, эдийн засгийн институциүдийг бэхжүүлэх болон өмчийн эрхийг хамгаалах, байгалийн баялгаас олсон орлогын менежментийг нэвтрүүлэх, эдгээр асуудлаар нийгмийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, ашигт малтмалаас олох орлогыг эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хэрхэн зарцуулах талаар бодлогын альтернатив санал хувилбаруудыг дэвшүүлэх, Засгийн газрын орлого болон зарлагад олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулах үүднээс төсвийн зарлагад мониторинг хийх, төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Монголын эдийн засаг, хөгжлийн төвшинг бүхэлд нь харуулсан төрөл бүрийн судалгаа, үнэлгээ хийх, нэгтгэсэн дүн шинжилгээ бий болгоход дэмжлэг үзүүлдэг. Орон нутгийн төвшинд иргэдийн идэвхтэй оролцоог дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бий болгох стратеги төлөвлөгөө боловсруулахад анхаарч ажиллаж байна.
Эдийн засгийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлд дараахь төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
Нийгмийн хөтөлбөр
Нээлттэй Нийгэм Форум Нийгмийн бодлогын хөтөлбөрийн хүрээнд нийгмийн үйлчилгээний хүртээмжийг судлахад эн тэргүүний ач холбогдол өгч, дотоодын ТББ, судлаачидтай хамтран хотын захын хорооллын эрүүл мэндийн үйлчилгээ, хэлний цөөнхийн боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хүртээмжийн асуудлаар судалгаа, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн залуу үеийг нийгмийн идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй иргэний боловсролын үнэлгээ, төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд баримталж буй бодлого, хөтөлбөрийн тойм үнэлгээг хийж залуучууд, өсвөр үеийнхний оролцоог дэмжих загвар төслийг дэмжин ажиллаж байна. Хэрэгжүүлж буй төслүүдийг дурдвал:
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэрэгсэл
ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
ПОРТАЛ САЙТ
БОДЛОГЫН АСУУДАЛ /Цуврал/
БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
ЭРДМИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
ХЭВЛЭН НИЙТЛЭЛ
ОРЧУУЛГЫН ТӨСӨЛ
"ДОРНО ДОРНО-ХИЛ ХЯЗГААРГҮЙ ТҮНШЛЭЛ" БҮСИЙН ХӨТӨЛБӨР
|