НҮҮР   |   БИДНИЙ ТУХАЙ         Монгол   English   Follow us on Twitter     Open Society Forum     FORUM.MN RSS 2.0 RSS  

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Е-сангаас мэдээлэл хайх Судалгааны сан үзэх Электрон каталогиос ном хайх
дэлгэрэнгүй хайлт
Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор
Сэдэв :   Хүний эрх  
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ PDF Print E-mail

Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИУТЭОУП)- ыг соёрхон баталж, үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн Хууль, бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан хэдий ч иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хараат бус, чөлөөт хэвлэлтэй байх эрх чөлөө зөрчигдсөөр байна. 2010 онд илтгэл явуулснаас хойш улс төр, эрх зүй, зохицуулалтын нөхцөл байдлаас иргэдийн үзэл бодолтой байх эрх, илэрхийлэх эрх чөлөөний асуудал түгшүүр дагуулах болж, ялангуяа Засгийн газраас цахим эрх чөлөөг хязгаарлах алхмууд хийгдэж эхэлсэн, түүнчлэн улс төрч, албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой 110, 111-р зүйлийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг ашиглах нь нэмэгдэж буй нь энэ илтгэлийг бичих үндэслэл болов. Монгол Улсад шүгэлдэгчийг, сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хууль болон өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг тусдаа хууль байхгүй. Засгийн Газраас санаачлан УИХ-д өргөн барьсан “Гэмт хэргийн тухай” хуулийн төсөлд нэр төр гутаахыг эрүүгийн хэргээс халсан бөгөөд одоогоор хэлэлцэж батлаагүй байна.

PDF -ээр харах :  
Зохиогч : Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн : Нээлттэй Нийгэм Форум
Сэдэв :   Хүний эрх  
Файлын төрөл : PDF
Он : 2015
Түлхүүр үг :

    |    Буцах  |   Дээш очих  | -  

  ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын зөвлөмж, баримт бичиг зэргийг бүрэн эхээр нь үзэж болохоос гадна хөгжлийн холбогдолтой шинэ номыг манай Төвөөс Та олно гэж найдаж байна.

Түүнчлэн Дэлхийн Банкны электрон номын сан, JSTOR, Оксфордын лавлах зэрэг онлайн сангуудыг тус Мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй ашиглахыг урьж байна.


  ХӨТӨЧ
GoogleBook вэб сайтаас ном хайх
Google Book Search
Амазонаас ном хайх (худалдаж авах)
Click here to go to Amazon site

 
Бүх талбаруудыг оруулна уу

Нээлттэй Нийгэм Форум

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар 14240
Монгол Улс
Утас: 976-11313207
Факс: 976-11324857
email: osf@forum.mn

Бүртгүүлэх

e-mail -ээр мэдээлэл авч байх болон сүүлд нэмэгдсэн (RSS feed) мэдээллийг авч байх.