НҮҮР   |   БИДНИЙ ТУХАЙ   |   ХОЛБОО БАРИХ         Монгол   English   Open Society Forum     Follow us on Twitter     Follow us on Twitter  

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Е-сангаас мэдээлэл хайх Судалгааны сан үзэх Электрон каталогиос ном хайх
дэлгэрэнгүй хайлт
Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор
Сэдэв :   Боловсрол, нийгэм соёлын асуудал  
Уналтаас сэргэлтэд:: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан PDF Print E-mail

Багаас дээш шатны боловсролын хамран сургалтаар Төв Азийн шилжилтийн эдийн засагтай улс орнуудын алинтай нь ч харьцуулашгүй уналтанд ороод байсан Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс хурдацтай сэргэн, одоо энэ үзүүлэлтээрээ хөрш орнууд төдийгүй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын зарим гишүүн орны ч атаархлыг төрүүлэм түвшинд хүрээд байна. Иргэдийнх нь сургуульд суралцах дундаж хугацаа 1994 оноос хойш бараг хоёр дахин уртсаж, 2010 онд сургуульд элсэн орсон хүүхдүүд наад зах нь 14 жилийг боловсролдоо зориулах төлөв тооцоо гарч байна. Түүнчлэн, боловсролын тэгш байдалд томоохон ахиц гарч, шилжилтийн үеийн байдалтай харьцуулахад боловсролын хүртээмж дэх хот хөдөө, баян ядуу, охид хөвгүүдийн ялгаа багасчээ. Энэ судалгаа нь Монгол Улс боловсролын тогтолцоогоо хэрхэн сэргээн босгосныг судлахдаа ахиу түвшний боловсролын үйлчилгээг амжилттай өргөжүүлэн тэлж чадсан асуудалд төвлөрч байна. Багаас дээш шатны боловсролд ахиц дэвшил гарахад дөрвөн хүчин зүйл голлон нөлөөлсөн нь боловсролтой, мэргэжилтэй болоход нийгмээрээ өндөр ач холбогдол өгдөг хандлага, төр засгаас боловсролд багагүй хөрөнгө зарцуулсан явдал, салбарын засаглалын өөрчлөн шинэчлэл, мөн хөгжлийн түншүүдээс үзүүлсэн гадаадын тусламж дэмжлэг зэрэг болно.

PDF -ээр харах :  
Зохиогч : Open Society Forum
Хэвлэн нийтэлсэн : Open Society Forum
Сэдэв :   Боловсрол, нийгэм соёлын асуудал  
Файлын төрөл : PDF
Он : 2015
Түлхүүр үг :

    |    Буцах  |   Дээш очих  | -  

  ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын зөвлөмж, баримт бичиг зэргийг бүрэн эхээр нь үзэж болохоос гадна хөгжлийн холбогдолтой шинэ номыг манай Төвөөс Та олно гэж найдаж байна.

Түүнчлэн Дэлхийн Банкны электрон номын сан, JSTOR, Оксфордын лавлах зэрэг онлайн сангуудыг тус Мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй ашиглахыг урьж байна.


  ХӨТӨЧ
GoogleBook вэб сайтаас ном хайх
Google Book Search
Амазонаас ном хайх (худалдаж авах)
Click here to go to Amazon site

 
Бүх талбаруудыг оруулна уу

Нээлттэй Нийгэм Форум

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар 14240
Монгол Улс
Утас: 976-11313207
Факс: 976-11324857
email: osf@forum.mn

Бүртгүүлэх

e-mail -ээр мэдээлэл авч байх болон сүүлд нэмэгдсэн (RSS feed) мэдээллийг авч байх.