НҮҮР   |   БИДНИЙ ТУХАЙ   |   ХОЛБОО БАРИХ         Монгол   English   Open Society Forum     Follow us on Twitter     Follow us on Twitter  

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Е-сангаас мэдээлэл хайх Судалгааны сан үзэх Электрон каталогиос ном хайх
дэлгэрэнгүй хайлт
Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор
Сэдэв :   Байгаль орчин, хамгаалал  
ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ: УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗОХИЦУУЛАЛТ PDF Print E-mail

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн захиалгаар “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ нь “Хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийн үнэлгээ: Уул уурхайн салбарын байгаль орчны зохицуулалт” үнэлгээг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Үнэлгээний ажлыг “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ-ын судлаач Б.Батбилэг, Ч.Тамир, Т.Элбэрэл, Н.Минжирмаа, Б.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэлээ. Судалгааны зөвлөхөөр Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Г.Банзрагч, Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн тэргүүн, доктор Б.Эрдэнэ нар ажиллав.

Үнэлгээний ажилд дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж байсан БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхай, аялал жуулчлалын газрын дарга Н.Батбаяр, судалгааны ажлын бүхий л үе шатанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн НҮБХХ-ийн мэргэжилтэн Л.Бархас, судалгааны эцсийн тайланг хянаж, нягтлан боловсруулсан Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам нарт онцгойлон талархал илэрхийлье. Мөн судалгаанд хамрагдсан бүх төрийн албан хаагч, уул уурхайн болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, ТББ-ын төлөөлөл, Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумдын удирдлага, иргэдэд талархал илэрхийлье.

Энэхүү үнэлгээний ажлын агуулга, дүгнэлтийн бодит байдлыг “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ хариуцна.

Эрхэм уншигч Та тус үнэлгээний ажилтай холбоотой саналаа “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ, үнэлгээний ажлын мөрөөр авах арга хэмжээтэй холбоотой саналаа холбогдох яам, агентлагт илгээж бидний ажилд гүн туслалцаа үзүүлэхийг хүсье.

PDF -ээр харах :  
Зохиогч : Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр
Хэвлэн нийтэлсэн : Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр
Сэдэв :   Байгаль орчин, хамгаалал  
Файлын төрөл : PDF
Он : 2017
Түлхүүр үг : ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ: УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗОХИЦУУЛАЛТ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр

    |    Буцах  |   Дээш очих  | -  

  ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын зөвлөмж, баримт бичиг зэргийг бүрэн эхээр нь үзэж болохоос гадна хөгжлийн холбогдолтой шинэ номыг манай Төвөөс Та олно гэж найдаж байна.

Түүнчлэн Дэлхийн Банкны электрон номын сан, JSTOR, Оксфордын лавлах зэрэг онлайн сангуудыг тус Мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй ашиглахыг урьж байна.


  ХӨТӨЧ
GoogleBook вэб сайтаас ном хайх
Google Book Search
Амазонаас ном хайх (худалдаж авах)
Click here to go to Amazon site

 
Бүх талбаруудыг оруулна уу

Нээлттэй Нийгэм Форум

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар 14240
Монгол Улс
Утас: 976-11313207
Факс: 976-11324857
email: osf@forum.mn

Бүртгүүлэх

e-mail -ээр мэдээлэл авч байх болон сүүлд нэмэгдсэн (RSS feed) мэдээллийг авч байх.