Багийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл, хүртээмж Дархан-Уул аймагт хийсэн ажиглалтын дүн

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-ын тэтгэлгээр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Орхон XXI зуун төв” ТББ Багт үйл ажиллагаа явуулж буй цагдаагийн хэсгийн байршил, орчин нөхцөл, үйлчилгээний чанарт мониторинг хийлээ. Энэхүү мониторингоор “Орхон XXI зуун төв” ТББ Дархан сумын 5-р баг болон “Өргөө”, “Мангирт” багуудад ажиллаж буй цагдаагийн хэсгийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгч, түүнтэй холбогдох санал, зөвлөмж өгөхийг зорьсон. ННФ-ын “Монитор”-ын энэ дугаарт ажиглалтын товч дүнг оруулсан бөгөөд дэлгэрэнгүй тайланг www.forum.mn цахим хуудаснаас үзнэ үү. |