НҮҮР   |   БИДНИЙ ТУХАЙ   |   ХОЛБОО БАРИХ         Монгол   English   Open Society Forum     Follow us on Twitter     Follow us on Twitter  

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Е-сангаас мэдээлэл хайх Судалгааны сан үзэх Электрон каталогиос ном хайх
дэлгэрэнгүй хайлт
Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор
Сэдэв :   Төрийн бодлого ба Төрийн үйлчилгээ  
Цагдаагийн байгууллага хэрэглэлчийн үнэлгээ - 2017 PDF Print E-mail

Өмнөх үг


Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг
хөндлөнгийн мониторинг, бодлогын судалгаагаар дэмжих, шинэчлэгдсэн эрх зүйн орчинд
ажиллахад шаардлагатай техникийн туслалцааг хуулийн болон хууль сахиулах байгууллагад
үзүүлэх, иргэний нийгмийг хууль сахиулах үйл явц дахь хүний эрхийн асуудлаар
чадавхжуулахад анхаарал хандуулж ирлээ.


Цагдаагийн албаны үйл ажиллагаанд хэрэглэгчийн сэтгэл ханамж ямар байгааг судлах нь
гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогоо тодорхойлох, цагдаагийн албаны үйл ажиллагаанд
бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход
онцгой ач холбогдолтой. Тиймээс ч улс орнууд энэ чиглэлээр тогтмол хугацаанд үнэлгээ
хийхийг чухалчлан үздэг. Манай улсын хувьд энэхүү судалгааг хөндлөнгийн байгууллагаар
жил бүр хийлгэх үүргийг цагдаагийн байгууллагад хүлээлгэсэн бөгөөд сүүлийн 5 жилд
тасралтгүй хийж байгаа ажээ. ННФ нь 2017 оны 9 дүгээр сард ЦЕГ-тай байгуулсан Харилцан
ойлголцлын санамж бичгийн хүрээнд ŠЦагдаагийн байгууллагын үйл ажиллагааны
талаарх хэрэглэгчийн үнэлгээ-2017š судалгааг санхүүжүүлж, техникийн туслалцаа үзүүлж
ажиллалаа. Энэ удаагийн судалгааны онцлог нь анх удаа үндэсний хэмжээнд хийгдэж
байгаагаас гадна олон улсын аргачлалын дагуу явагдаж байгаа явдал юм. Үүний зэрэгцээ
цагдаагийн албаны шинэчлэл эхлээд 4 орчим жил болоод байгаа тул шинэчлэлийн үр
нөлөөг үнэлэхэд тодорхой хувь нэмэр оруулах боломжтой.


Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг хийж гүйцэтгэсэн орон нутгийн иргэний нийгмийн
байгууллагын ажилтнууд нь ННФ-аас 2015-2017 онд зохион байгуулсан хоёр шатны
сургалтад хамрагдсан тул сургалтаар олж авсан мэдлэгээ практикт турших боломж олдсоны
зэрэгцээ нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хамтран
ажиллах эхлэл тавигдсан юм. Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн шинэчлэл эхэлж байгаа
үед энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага цөөн, ялангуяа хөдөө орон
нутагт ажилладаг байгууллага байхгүй байсан үетэй харьцуулахад тун чухал ахиц гарсанд
баяртай байна. Тус судалгаанд их дээд сургуулийн багш нар, нийслэл болон 21 аймгийн 70
орчим төрийн бус байгууллага хамтран ажиллалаа.


Төгсгөлд нь судалгааны ажлыг удирдсан Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн
сургуулийн Эрүүгийн эрх зүй, Криминологийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Энхболд,
судалгааны мэдээлэл боловсруулсан ХААИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургуулийн
Эдийн засгийн статистик, математик загварчлалын тэнхимийн эрхлэгч, доктор П.Мөнхтуяа,
багш, доктор Г.Золзаяа, магистр Ш.Баярдулам нар болон судалгаа авах ажлыг хийж
гүйцэтгэсэн төрийн бус байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Тэрчлэн энэхүү
судалгааг хараат бус хийх боломж олгосон ЦЕГ-ын газрын удирдлагад талархал илэрхийлье.
Та бүхний гарт очиж буй энэхүү судалгаа нь цагдаагийн албаны шинэчлэлийг
гүнзгийрүүлэх, энэ чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр
болно гэдэгт найдаж байна.


Нээлттэй Нийгэм Форумын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал

Цагдаагийн байгууллага хэрэглэлчийн үнэлгээ - 2017 - татаж авах (.pdf).

 

PDF -ээр харах :  
Зохиогч : Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн : Нээлттэй Нийгэм Форум
Сэдэв :   Төрийн бодлого ба Төрийн үйлчилгээ  
Файлын төрөл : PDF
Он : 2018
Түлхүүр үг :

    |    Буцах  |   Дээш очих  | -  

  ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын зөвлөмж, баримт бичиг зэргийг бүрэн эхээр нь үзэж болохоос гадна хөгжлийн холбогдолтой шинэ номыг манай Төвөөс Та олно гэж найдаж байна.

Түүнчлэн Дэлхийн Банкны электрон номын сан, JSTOR, Оксфордын лавлах зэрэг онлайн сангуудыг тус Мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй ашиглахыг урьж байна.


  ХӨТӨЧ
GoogleBook вэб сайтаас ном хайх
Google Book Search
Амазонаас ном хайх (худалдаж авах)
Click here to go to Amazon site

 
Бүх талбаруудыг оруулна уу

Нээлттэй Нийгэм Форум

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар 14240
Монгол Улс
Утас: 976-11313207
Факс: 976-11324857
email: osf@forum.mn

Бүртгүүлэх

e-mail -ээр мэдээлэл авч байх болон сүүлд нэмэгдсэн (RSS feed) мэдээллийг авч байх.