НҮҮР   |   БИДНИЙ ТУХАЙ         Монгол   English   Follow us on Twitter     Open Society Forum     FORUM.MN RSS 2.0 RSS  

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Е-сангаас мэдээлэл хайх Судалгааны сан үзэх Электрон каталогиос ном хайх
дэлгэрэнгүй хайлт
Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор
Сэдэв :   Төрийн бодлого ба Төрийн үйлчилгээ  
Төрийн эрх мэдлийг урвуулан ашиглахын эсрэг авах арга хэмжээ PDF Print E-mail

Судалгааны ажлын тайлан ба бодлогын зөвлөмж Нээлттэй Нийгэм Форумын бодлогын судлаач С.Баяраа

Төв болон орон нутгийн түвшинд төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах явдал түгээмэл байгаа бөгөөд хяналтгүй болсон тухай судлаачид, дотоодын болон гадаадын төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн санал асуулга, улс төрчид тэмдэглэн хэлж байгаа. Энэ нь дараах шалтгаантай гэж үзэж байна:
1/ төрийн захиргааны бодлого боловсруулан шийдвжр гаргах үйл явцад иргэдийн зүгээс оролцох албан болон албан бус арга механизм үгүйлэгдэж байгаагаас тэдний оролцоо бага байгаа,
2/ мөрдөгдөж буй хууль тогтоомж зохих түвшинд хийгдээгүй, үр ашигтай үйлчлэхгүй, хэрэгжихгүй байна,
3/ түүхэн болон соёлын уламжлалт хүчин зүйл төрийн албанд нөлөөлсөн хэвээр байгаа учраас төрийн албаны гол утга учир, үүрэг нь ард түмэнд үйлчлэх явдал гэсэн ойлголт төрийн албан хаагчдын сэтгэхүйд хэвшээгүй байна,
4/ иргэд, иргэний нийгмийн зүгээс төрийн байгууллага, албан хаагч, захиргааны актын талаар шүүхэд гомдол гаргах туршлага хомс / харин өнгөрөгч 2004 онд захиргааны хэргийн шүүх байгуулагдсан явдал ихээхэн дэвшилттэй алхам болсон/ зэрэг шалтгааныг нэрлэж болох юм.

PDF -ээр харах :  
Зохиогч : Баяраа С.
Хэвлэн нийтэлсэн : Нээлттэй Нийгэм Форум
Сэдэв :   Төрийн бодлого ба Төрийн үйлчилгээ  
Файлын төрөл : pdf
Он : 2005
Түлхүүр үг : төрийн эрх мэдэл, төрийн захиргааны бодлого, төрийн захиргааны хууль, төрийн албаны эрх зүй, төрийн албаны томилгоо, төрийн албаны тухай хууль, албан тушаалын гэмт хэрэг, сонгууль ба төрийн алба

    |    Буцах  |   Дээш очих  | -  

  ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын зөвлөмж, баримт бичиг зэргийг бүрэн эхээр нь үзэж болохоос гадна хөгжлийн холбогдолтой шинэ номыг манай Төвөөс Та олно гэж найдаж байна.

Түүнчлэн Дэлхийн Банкны электрон номын сан, JSTOR, Оксфордын лавлах зэрэг онлайн сангуудыг тус Мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй ашиглахыг урьж байна.


  ХӨТӨЧ
GoogleBook вэб сайтаас ном хайх
Google Book Search
Амазонаас ном хайх (худалдаж авах)
Click here to go to Amazon site

 
Бүх талбаруудыг оруулна уу

Нээлттэй Нийгэм Форум

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар 14240
Монгол Улс
Утас: 976-11313207
Факс: 976-11324857
email: osf@forum.mn

Бүртгүүлэх

e-mail -ээр мэдээлэл авч байх болон сүүлд нэмэгдсэн (RSS feed) мэдээллийг авч байх.