НҮҮР   |   БИДНИЙ ТУХАЙ         Монгол   English   Follow us on Twitter     Open Society Forum     FORUM.MN RSS 2.0 RSS  

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Е-сангаас мэдээлэл хайх Судалгааны сан үзэх Электрон каталогиос ном хайх
дэлгэрэнгүй хайлт
Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор
Сэдэв :   Төрийн бодлого ба Төрийн үйлчилгээ  
Иргэний мэдэх эрх ба төрийн нууцын зохицуулалт PDF Print E-mail

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн дагуу “Төр, түүний байгууллагаар хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.” Тиймээс “хууль ёсоор тусгайлан хамгаалсан” нууц мэдээлэл хэр өргөн хүрээг хамарч буйгаас иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө хэдий хэмжээнд хэрэгжих нь шалтгаална хэмээн үзсэний үүднээс энэхүү  бодлогын судалгааг гүйцэтгэв. Уг судалгааны хүрээнд Монгол Улсад одоо үйлчилж буй “Төрийн нууцын тухай хууль”, төрийн нууц болон мэдээллийн эрх чөлөөний асуудалтай холбоотой судалгааны тайлан, хуулийн төслүүд, мөн ардчилсан болон ардчиллыг шинээр хөгжүүлж буй улс орнуудын төрийн нууцын тухай хууль, тогтоомж, тэдгээртэй холбоотой судалгаа, үнэлгээний тайлан дүгнэлт, онолын материалыг задлан шинжиллээ. Мөн тодорхой асуудлаар мэргэжилтнүүдтэй ярилцлага хийж, тэдний санал бодол, байр суурийг гаргахыг хичээлээ.

PDF -ээр харах :  
Зохиогч : М.Мөнхмандах, ННФ Бодлогын судлаач
Хэвлэн нийтэлсэн : Нээлттэй Нийгэм Форум
Сэдэв :   Төрийн бодлого ба Төрийн үйлчилгээ  
Файлын төрөл : PDF
Он : 2010
Түлхүүр үг : төрийн нууц, мэдээлэл авах эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө, ил тод байдал, нууц, нууцлах эрх, нууцлах хугацаа, нууцын зэрэглэл, шилжилтийн үе, төрийн нууцын тухай хууль, төрийн нууцын бодлого, нууцын бодлого, монгол дахь төрийн нууц, олон нийтийн мэдэх эрх, төрийн нууц тогтоох, нууц мэдээлэл, нууц мэдээллийг хадгалах, мэдээллийг нууцад хамааруулах, нууц мэдээлэл задруулах, хариуцлагын тогтолцоо, нууц мэдээллийг ил болгох,

    |    Буцах  |   Дээш очих  | -  

  ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын зөвлөмж, баримт бичиг зэргийг бүрэн эхээр нь үзэж болохоос гадна хөгжлийн холбогдолтой шинэ номыг манай Төвөөс Та олно гэж найдаж байна.

Түүнчлэн Дэлхийн Банкны электрон номын сан, JSTOR, Оксфордын лавлах зэрэг онлайн сангуудыг тус Мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй ашиглахыг урьж байна.


  ХӨТӨЧ
GoogleBook вэб сайтаас ном хайх
Google Book Search
Амазонаас ном хайх (худалдаж авах)
Click here to go to Amazon site

 
Бүх талбаруудыг оруулна уу

Нээлттэй Нийгэм Форум

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар 14240
Монгол Улс
Утас: 976-11313207
Факс: 976-11324857
email: osf@forum.mn

Бүртгүүлэх

e-mail -ээр мэдээлэл авч байх болон сүүлд нэмэгдсэн (RSS feed) мэдээллийг авч байх.