НҮҮР   |   БИДНИЙ ТУХАЙ   |   ХОЛБОО БАРИХ         Монгол   English   Open Society Forum     Follow us on Twitter     Follow us on Twitter  

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Е-сангаас мэдээлэл хайх Судалгааны сан үзэх Электрон каталогиос ном хайх
дэлгэрэнгүй хайлт
Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор
Сэдэв :   Эдийн засаг, Бизнес ба Хөгжлийн асуудал  
Төсвийн бодлогын макро эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ PDF Print E-mail

Монгол Улсын эдийн засгийн бодлогын асуудлаарх судалгаа, шинжилгээний ажлууд нь мөнгөний бодлогод голлон чиглэж ирсэн байдаг. Гэтэл сүүлийн 10 гаруй жилд улсын төсвийн орлого, зарлага нь эдийн засгийн өсөлтөөс илүү өндөр хувиар нэмэгдсээр ДНБ-д эзлэх төсвийн хувь хэмжээ нь 40-өөс дээш хувьд хүрч цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа билээ (А.Батпүрэв, 2012). Мөн түүнчлэн хөрөнгийн зах зээлийн сул хөгжил санхүүгийн секторын нөлөөллийг хязгаарлаж байгаагаас төсвийн орлого, зарлага нь Монгол Улсын эдийн засаг дахь хамгийн хүчтэй бодлогын хэрэгсэл болоод байна. Тиймээс төсвийн макро эдийн засгийн нөлөөллийг нарийвчлан судалж үр дүнг практикт ашиглах нь оновчтой бодлого боловсруулах, түүний үр нөлөөг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Мэргэжлийн түвшний ийм хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Уг судалгаа нь төсвийн зарлагыг бодлогын хэрэгсэл болгон сонгож түүний макро эдийн засгийн нөлөөллийг тодорхойлохдоо бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл буюу ДНБ-ий бүрдэлт, мөнгөний зах зээл, хөдөлмөрийн зах зээлүүдэд задлан авч үзсэнээрээ шинэлэг, магадгүй Монголын нөхцөлд анхдагч болно. Ингэж нарийвчлан судалснаар төсөв ба сонирхож буй хувьсагчдын (эдийн засгийн индикаторууд) хамаарлыг илүү тодорхой харж төсвийн зарлага нь голлон ямар сувгаар макро эдийн засагт нөлөөлж буйг тайлбарлах боломжтойгоороо давуу талтай.

PDF -ээр харах :  
Зохиогч : Судлаач: А.Батпүрэв
Хэвлэн нийтэлсэн : Нээлттэй Нийгэм Форум
Сэдэв :   Эдийн засаг, Бизнес ба Хөгжлийн асуудал  
Файлын төрөл : PDF
Он : 2013
Түлхүүр үг : төсвийн зарлага, макро эдийн засаг, structural VAR, бодит сектор, санхүүгийн сектор, өрхийн сектор

    |    Буцах  |   Дээш очих  | -  

  ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын зөвлөмж, баримт бичиг зэргийг бүрэн эхээр нь үзэж болохоос гадна хөгжлийн холбогдолтой шинэ номыг манай Төвөөс Та олно гэж найдаж байна.

Түүнчлэн Дэлхийн Банкны электрон номын сан, JSTOR, Оксфордын лавлах зэрэг онлайн сангуудыг тус Мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй ашиглахыг урьж байна.


  ХӨТӨЧ
GoogleBook вэб сайтаас ном хайх
Google Book Search
Амазонаас ном хайх (худалдаж авах)
Click here to go to Amazon site

 
Бүх талбаруудыг оруулна уу

Нээлттэй Нийгэм Форум

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар 14240
Монгол Улс
Утас: 976-11313207
Факс: 976-11324857
email: osf@forum.mn

Бүртгүүлэх

e-mail -ээр мэдээлэл авч байх болон сүүлд нэмэгдсэн (RSS feed) мэдээллийг авч байх.