
Зохиогч: Салватор Шиава-Кампо, Пачампет Сундарам
Орчуулсан: Ц.Даваадулам
Редактор: Г.Батбаяр
Хэвлэсэн: 2012
ISBN: 978-99962-398-5
Худалдах үнэ: 5600 төг
Уг номын өмнөх үгэнд дурдсанаар “Энэхүү ном нь төр засгийн үйл ажиллагааны шударга, үр ашигтай, хариуцлагатай, үр нөлөөтэй байдлыг хангах талаар Азийн Хөгжлийн Банкнаас гаргаж буй цуврал бүтээлийн 5 дахь” нь ажээ. Тус номд засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө нөөцийн удирдлага, засгийн газар ба иргэдийн харилцаа, захиргааны шударга байдал, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах зэрэг төрийн захиргааны олон асуудлыг цогц хамруулжээ. Уншигч эндээс төрийн захиргааны төрөл бүрийн тогтолцоо, практик, тэдгээрийн давуу болон сул талууд, захиргааны шинэтгэлийн талаарх олон улсын туршлагыг аль нэг талыг баримтлалгүй мэргэжлийн үүднээс нэгтгэн дүгнэснийг олж үзэх болно.
Энэхүү ном нь бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчид, эдийн засагчид төдийгүй судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг өргөн хүрээний уншигчдад зориулагдсан тул энгийнээс нарийн руу буюу зарим уншигч үндсэн ойголтын чанартай хэсгийг алгасан илүү нарийн түвэгтэй асуудлуудыг сонгон унших боломжтой.
|