МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Prokuror_tailan_final.pdf
Түлхүүр үг:Прокурорын хараат бус байдал, бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2025-02-17
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
2025-02-17
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/EruugiinHuuli_ilTod_FP.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2023-02-09
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ
2023-02-09
2015 оны Эрүүгийн хуульд туссан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн зохицуулалтад хийсэн судалгааг толилуулж байна. Тус судалгааны ажлыг Б.Түмэндэмбэрэл ахлагчтай судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг жил тутам өсөж байгаагийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд бүх хууль сахиулагч хамардаггүй, мөн бусад улсын адил хууль сахиулагчийн гэр бүл, ойр дотнын хүний эрх ашгийг хамгаалах хэрэгцээ буй эсэхийг харгалзан үзэх эсэх зэрэг олон асуудлыг судалгаандаа хөндсөн юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Eruugiin%20Khuuliin%2023%2C1_Last%20edit%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэтгэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

