МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
2023-10-16
Хохирлын үндэсний тогтолцоо - Гэмт хэргийн хохирол барагдуулах тогтолцооны харьцуулсан судалгаа Цуврал №4
2023-10-16
Энэхүү судалгааг Г.Оюунболд ахлагчтай судалгааны баг олон улсын гэрээ, конвенцод туссан зохицуулалт болон ХБНГУ, Польш, Унгар, Эстони, Гүрж, Япон, БНСУ, Канад, ОХУ зэрэг улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хохирол барагдуулах зохицуулалтыг судлан, санал, зөвлөмж боловсруулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Gemt%20hergiin%20hohirol%20baragduulah%20togtoltsoonii%20haritsuulsan%20sudalgaa%20wef_final%20with%20cover%20page.pdf
Түлхүүр үг:Хохирлын үндэсний тогтолцоо
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2023-02-09
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ
2023-02-09
2015 оны Эрүүгийн хуульд туссан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн зохицуулалтад хийсэн судалгааг толилуулж байна. Тус судалгааны ажлыг Б.Түмэндэмбэрэл ахлагчтай судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг жил тутам өсөж байгаагийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд бүх хууль сахиулагч хамардаггүй, мөн бусад улсын адил хууль сахиулагчийн гэр бүл, ойр дотнын хүний эрх ашгийг хамгаалах хэрэгцээ буй эсэхийг харгалзан үзэх эсэх зэрэг олон асуудлыг судалгаандаа хөндсөн юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Eruugiin%20Khuuliin%2023%2C1_Last%20edit%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэтгэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2023-01-13
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
2023-01-13
Монгол Улс эрх зүйн зохицуулалтын чанарыг дээшлүүлэх, энэ
үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хууль
тогтоомжид эрчимтэй шинэчлэл хийж байгаагийн дотор 2015 онд
батлагдсан Хууль тогтоомжийн тухай хууль онцгой байр суурь эзэлнэ.
Тус хуулиар хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах
эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлсний үндсэн
дээр үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төсөл боловсруулах, улмаар
хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, холбогдон гарах зардлын тооцоо
хийх, төсөл боловсруулах явцдаа иргэн, төр, төрийн бус байгууллагаас
санал авах үйл явцыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Хэвлэн нийтэлсэн:Hээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Файл татах:/uploads/users/3093/files/Law%20of%20Making%20Law_Web.pdf
Түлхүүр үг:ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

