ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт
нь олон улсын гэрээ, конвенц, жишиг зарчмууд, сайн туршлагад нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, хуулийн төслийн чанар, агуулгыг сайжруулахад чиглэсэн тодорхой санал, зөвлөмжийг бодлого боловсруулагчдад хүргэхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/LR34_Whistleblower.pdf
Түлхүүр үг:ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
“Шүүхийн шийдвэрийн шинжилгээ” эмхэтгэлийн энэ удаагийн
цувралд “иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд
мэдүүлэх эрхийн хэрэгжилт” (нэхэмжлэлийг хүлээн авахаас
татгалзах захирамжийн жишээн дээр), “Цалин хөлсний
маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн
шинжилгээ” сэдвээр иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг
сонгон судалж, анализ шинжилгээ хийсэн судалгааг толилуулж
байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Court%20Report_Series%20%2303_Web.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА - ЦУВРАЛ 3
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү цувралд орсон судалгааны тайлангууд нь эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүхийн практикт хууль хэрэглээг нэг мөр болгох, шинэ тутам зохицуулалтын хэрэгжилтийг хангахад шүүгч, прокурор, практикийн бусад хуульчдад тус дөхөм болно гэдэгт найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Court%20Report_Series%2002.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА - ЦУВРАЛ 2
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа- Цуврал 1-т дараах судалгааны тайлангууд багтсан болно.
1. Зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү шаардсан маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шинжилгээ – хуудас 11
2. Гэрээний эрх чөлөөний зарчмаас үүдсэн ажилтны үл өрсөлдөх үүрэг: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн шинжилгээ – хуудас 93
3. Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бүртгүүлэхтэй холбогдох эрх үүйн зохицуулалтыг хэрэглэж буй шүүхийн практакийн шинжилгээ – хуудас 125
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3093/files/Court%20Report_Series01.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА - ЦУВРАЛ 1
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү судалгааг гүйцэтгэхдээ гадаад орны туршлагатай харьцуулан
судлах, түүхчлэх, мөн Хууль тогтоомжийн тухай хуульд тусгагдсан хууль
тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг судлах, урьдчилан тандаж
үзэх зэрэг арга зүйг ашиглан дараах агуулгын хүрээнд судлан, бодлогын
хувилбар дэвшүүлэхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Бодлогын судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Court%20System_Web%20Version.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ТОЙРГИЙН БОЛОН ДАГНАСАН ШҮҮХ - БОДЛОГЫН СУДАЛГАА
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2021-05-17
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА - ШҮҮХИЙН ПРАКТИК
2021-05-17
Энэхүү тоймд судалгааны гол үр дүн,
дүгнэлт, зөвлөмжийг хураангуйлан бэлтгэж,
хууль тогтоогч, шүүгч болон нийтийн ашиг
сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа төрийн бус байгууллага, хуульчдад хүргэхийг зорив.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_15 Niitiin umguulul.pdf
Түлхүүр үг:НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА - ШҮҮХИЙН ПРАКТИК
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний энэ удаагийн эмхэтгэлээ сэдэвчилсэн байдлаар буюу байгаль орчныг бохирдуулсантай холбоотой иргэний болон захиргааны шүүхээс гаргасан шийдвэрүүдийн бэсрэг шинжилгээг нэгтгэн уншигч Танд
танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/Shuuhiinshiidveriinshinjilgee5.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шинжилгээний эмхэтгэл -5
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Засгийн газар хариуцагчаар татагдсан, төрийн албанаас халсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг маргаан шийдвэрлэсэн болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж энэхүү эмхэтгэлд багтаав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/Shuuhiinshiidveriinanalize3.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шинжилгээний эмхэтгэл -3
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2020-05-13
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ШҮҮХИЙН ПРАКТИК
2020-05-13
ЗХШХШтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн хэрэгжилтийн өнөөгийн бодит байдлыг толилуулан улмаар цаашид
боловсронгуй болгох асуудлыг энэхүү судалгаагаар авч үзлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/OSF_LitigationMarch30.pdf
Түлхүүр үг:НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ШҮҮХИЙН ПРАКТИК
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой шүүхийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн найруулах ажил эхлээд байна. Энэ удаагийн бодлогын асуудал цувралаар УДШ-ийн чиг үүргийг хуульчлах үндэслэлийг дэвшүүлэх болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/SupremeCourt Laws_Bod.Asuudal_29.pdf
Түлхүүр үг:УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЧИГ ҮҮРГИЙН ТАЛААРХ ХАРЬЦУУЛСАН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх