Улаанбаатар хот маань 380-аад жилийн түүхтэй эртний хот бөгөөд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс хойш улсын нийслэлийн хөгжлийн түүх нь эхэлдэг. Үндсэн Хуулийг сөхвөл 13.1-д нь “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэжээ. Тиймээс нийслэл хот засаг захиргааны томоохон нэгж төдийгүй хуулиар тусгайлан олгосон статус, нутаг дэвсгэртэй Монгол Улсын эдийн засаг, нийгэм соёлын төв нь юм.
Улаанбаатар хотын туг Улаанбаатар хотын бэлэг тэмдэг
Нийслэл хотод Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад суугаа гадаадын олон орны дипломат төлөөлөгчийн газар, боловсрол, эрүүл мэнд, бизнесийн гол гол байгууллагууд байрладаг. Улаанбаатар хот 2030 онд “Дэлхийн хот” болох хөгжлийн зорилго тавьж алсын зорилтоо дараах байдлаар тодорхойлжээ.
Бид энэ хотдоо 1.3 саяулаа бөгөөд 40 хувь нь гэр хороололд, харин үлдсэн 60 хувь нь орчин үеийн орон сууцанд амьдардаг. Олон иргэн ажлын байр олдоцтой, үйлдвэр үйлчилгээ хөгжсөн, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарын хөгжил хөдөөгөөс хавьгүй илүү, ая тухтай амьдрах орчныг сонгож нийслэл хот руугаа нүүж ирдэг. Хүрээ суурьшиж эхэлсэн цагаас л хотыг зорьсон энэхүү нүүдэл эхэлсэн байна. Тухайн үед хот хүрээ орох нь урт удаан хугацаанд үргэлжилдэг олон хоногийн аялал болдог байсан ч өнөө цагт унаа хөсөг, зам харгуй сайжирснаар аль ч зах хязгаараас өдөртөө ирэх боломж нь бүрджээ.
Нийслэл хот нь засаг захиргааны хувьд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагдах ба дүүрэг нь хороодод хуваагдана. Хот нийтдээ 152 хороотой ба Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд хамгийн олон хүн амтай ажээ.
Нийслэл хотод Чингисийн талбай, Зайсан толгой, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Гандантэгчилэн хийд, Вива сити, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Скай ресорт, Үндэсний түүхийн, болон Байгалийн түүхийн музей зэрэг хөшөө дурсгал, түүх соёлын олон цогцолбороос гадна орчин үеийн шинэ хорооллууд, ажил үйлчилгээний цогц шинэ төвүүд нэмэгдэн сүндэрлэж сурч боловсрох, амарч зугаалах газрууд жилээс жилд нэмэгдсээр байна.
Гэсэн хэдий ч ХХI зуунд дэлхийн орчин үеийн томоохон хотуудад тулгарч буй олон сорилт, бэрхшээл Улаанбаатарыг маань тойроогүй.
Агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, хүн амын хэт төвлөрөл, гэр хорооллын тэлэлт, орон сууцны хүрэлцээ хангамж, хүрээлэн буй орчин болон хөрс, усны бохирдол гэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг тоочиж болно.
Гэхдээ бидний олонх нь болохгүй, бүтэхгүй гэж хий дэмий бухимдаж суулгүй, бусдын гарыг харж болж бүтэхийг нь хүлээлгүй, ахмад үеийнхээ бүтээн байгуулсан энэ том өргөө хотоо улам бүр хөгжүүлэхэд өөрсдийн ажил үйлс, санал санаачилгаараа хувь нэмэр оруулахыг эрмэлздэг. Хэн ч гаднаас ирж хотыг маань хөгжүүлэхгүй, зөвхөн бид хийх нь ойлгомжтой.
Ардчилсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэн болохын хувьд бидэнд олгогдсон хамгийн чухал эрхийн нэг нь оролцох эрх билээ.
Үндсэн хуулийн 3.1 дэх хэсэгт
Үндсэн хуулиар хамгаалагдсан оролцох эрх маань Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд тусахдаа улам нарийсаж тусгагдсан.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 7-р зүйлийн 3 дахь заалт
Нийслэлийн иргэдийн хувьд оролцоо нь нийслэлийн удирдлагаа сонгохоос эхлэх ба иргэдийн оролцооны эхний шат нь сонгох, сонгогдох үйл явц. Бид дөрвөн жилд нэг удаа хотын удирдлагаа сонгож саналаа өгдөг. Хотын иргэдийн сонголтын үр дүнд бүрдсэн нийслэлийн удирдлага нь биднийг төлөөлөн нийслэл хотыг хөгжүүлэх бодлого боловсруулж, түүнийгээ шийдвэр болгон хэрэгжүүлдэг. Гэвч иргэдийн оролцоог зөвхөн сонгуулиар хязгаарлаж ойлгох нь маш өрөөсгөл юм.
Ардчилсан улсын иргэний хувьд бид улсын хэмжээнд батлагдан гарч буй хууль, захиргааны янз бүрийн актыг боловсруулах, хэрэгжилтийг хянах үйл явцад оролцох эрхтэйгээс гадна Нийслэлийн удирдлагын бүхий л шатанд шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах үйл явцад чөлөөтэй оролцох эрхтэй билээ.
Иймд оролцоо нь нийслэл хотоо хөгжүүлэхэд саналаа нэмэрлэх эрх мэдэл, нөлөөлөл ардчилсан зарчмаар хотынхоо хөгжлийг хэлэлцэх боломж юм.
Хотын иргэн хүн цэвэр цэмцгэр, эрүүл сайхан орчныг бүрдүүлж, ая тухтай, аюулгүй тайван амьдрах эрхтэй. Бас хотын иргэний хувьд хүлээх үүрэг ч бий. Иргэн хүн эрх үүргээ аль алийг нь ойлгож идэвх гарган хэрэгжүүлбэл нийслэл маань дэлхийн аль ч том хотууд шиг хөгжилд хүрэх нь дамжиггүй.
Хотод олон хүмүүс ажиллаж амьдардаг учраас нэг хүний ашиг сонирхол нь нийт олны эрх ашигт захирагддаг. Өөрөөр хэлбэл, бид цөөхүүлээ нүүдэллэн амьдарч байхдаа бусадтай харилцах шаардлага бага байсан бол харин хотжилт, суурин амьдрал хөгжихийн хэрээр хүмүүс тодорхой дүрэм журам, хэм хэмжээг дагах хэрэгтэй болсон. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм, хог хаягдлаа хэрхэн зайлуулах тухай хуулийн заалт, ил задгай бие засахгүй, нус цэрээ хаяхгүй байх зэргээр хотын иргэний өдөр тутам сахиж мөрдөх хууль, дүрэм журмууд гарсаар байна. Энэ бүхнийг боловсруулж гаргахад иргэн Та оролцсон уу?
Хорооны иргэд өөрийн нутаг дэвсгэрт тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлын учир шалтгааныг хэнээс ч илүү мэдээд зогсохгүй яаж шийдвэрлэх талаар санал хэлж түүнийгээ төлөвлөж хэрэгжүүлэхэд оролцох хүсэл эрмэлзэлтэй байдаг. Нөгөө талаас, сонгогдсон хотын удирдлага л бүх асуудлыг шийдвэрлэнэ биз гэж идэвхгүй, хайнга хандах нь тулгарч байгаа асуудлыг улам бүр хүндрүүлэх, эсвэл огт шийдвэрлэгдэхгүй хугацаа алдах талтай. Хотын хөгжил хорооноос эхэлдэг гэвэл Та санал нийлэх үү? Бүгдээрээ зөвлөвөл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Олуулаа хэлэлцэж, оролцож шийдсэн асуудал үр дүнд хүрч, иргэд өөрсдөө түүнийгээ арчилж, хамгаалах эерэг хандлага нэмэгддэг ажээ.
Монгол Улсын нэгдсэн төсөв нь үндсэн 5 бүрдэл хэсэгтэй бөгөөд үүний нэг нь “Орон нутгийн төсөв” (Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг захиргааны үйл ажиллагааны төсөв) юм. Орон нутгийн төсөв гэсэн хэсэгт нийслэл, дүүрэг, хороо болон Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн төсөв хамаардаг. Төсвийн тухай хуульд орон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог хангахдаа ОНХС-ийн төсвийг төлөвлөх үйл явцтай уялдуулж өгсөн. Иймээс төсөв боловсруулах үйл явцад саналаа өгөхдөө ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх арга хэмжээнд анхаарлаа хандуулаарай.
Иргэдийн саналыг хэлэлцсэн ИНХ-ын шийдвэрийг дүүргийн засаг даргын Тамгын газарт хүргүүлдэг. Дүүргийн Засаг даргын тамгын газар бүх хороодоос ирсэн саналыг ач холбогдол, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан дахин эрэмбэлж, төсвийн төсөлдөө тусган дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлдэг. Дүүргийн ИТХ нь дүүргийн бүх хороодоос сонгогдон ирсэн эдгээр саналыг хурлаараа хэлэлцэж, төсөвт тусган баталдаг. Харамсалтай нь дүүрэг дээр өрнөх энэ үйл явцад иргэд хэрхэн оролцох талаар хууль, журам хомс байдаг.
ОНХС-ийн хөрөнгийг бидний гаргасан саналд үндэслэн хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргахад нэлээд цаг хугацаа шаарддаг. Оны эхэнд саналаа өгч 5 дугаар сард ИНХ-аар эрэмбэлсний дараа 12 дугаар сард дүүргийн ИТХ-аар эрэмбэлэгдсэн жагсаалт батлагдан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авалтыг зохион байгуулах Засаг даргын захирамж гарсан байв.
ОНХС-ийн зарцуулалтад оролцох иргэний оролцох хэлбэрүүд
Үндсэн хуулийнхаа дагуу иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй. Энэ хүрээнд иргэд нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд буюу хотоо удирдахад оролцох эрх нь бүрэн нээлттэй байдаг. Харин энэ эрхээ бүрэн дүүрэн эдлэхийн тулд иргэд мэдээлэлтэй байх нь юу юунаас илүү чухал. Иргэн хүний төрийн байгууллагаас мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг 2011 онд баталсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-аар тусгайлан зохицуулж өгчээ.
Мэдээлэлтэй болсноор иргэд өөрийн санал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж төрөөс гаргах бодлого, шийдвэрт тусгах буюу улс орноо удирдахад оролцох эрх нь хангагдана гэсэн үг. Энэхүү эрх хангагдсанаар иргэдийн шууд оролцоо биеллээ олж төрийн бодлогод нөлөөлж, хүсэж буй шийдвэрээ гаргуулахыг хэлнэ. Иргэдийн шууд оролцоог хангахын тулд дараах гурван эрх, эрх чөлөөг хамгаалж, хуулиар баталгаажуулсан байдаг:
Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх байгууллгууд иргэдийг мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Үүнд байгууллага, хувь хүний болон улсын нууцад хамаарахаас бусад бүх төрлийн мэдээллийг Та хүсэх, авах эрхтэй. Тухайлбал, аль нэг байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологи нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл; хадгалалт хамгаалалтын горим нь зөрчигдсөнөөс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл, төсөв санхүүгийн болон тендер, худалдан авалтын тухай мэдээлэл зэргийг авч болно.
Хуулиар нууцад хамааруулаагүй бүх төрлийн мэдээлэл буюу:
Иргэн бид амьдарч буй орчныхоо тохижилтод тухайн жил хэдэн төгрөг зарцуулагдах, түүний гүйцэтгэлийн санхүүгийн тайлан мэдээ, энэ ажлыг хариуцаж буй ажилтны томилогдсон байдал, энэ ажлын тендерийн шалгаруулалтын материалтай ч дэлгэрэнгүй танилцах эрх нь нээлттэй юм.
Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцын талаарх мэдээлэл
Хяналт шалгалт явуулах үүрэг бүхий байгууллагад шалгагдаж байгаа асуудлаарх мэдээлэл
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд тусгагдсан мэдээлэл
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж шударга өрсөлдөөн, зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалж хамгаалсан мэдээлэл.
Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна. Үүнд, УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, УИХ-аас байгуулдаг байгууллагууд /Авлигатай Тэмцэх Газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний аудитын газар/, бүх шатны шүүх, прокурорын байгууллагаас гадна
Хүссэн мэдээллээ биеэр очиж авах бол иргэдийг хүлээн авч уулзах журам, цагийн хуваарийг урьдчилан мэдэх нь цагаа хэмнэхэд тустай. Түүнчлэн нийслэл хотын хувьд хэд хэдэн цахим сайтаар мэдээллээ ил тавихаас гадна иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээж авах шууд утас болон яг үүнтэй адил зорилготой вэб сайт ажиллуулдаг. Зарим вэб сайт нь гар утаснаас ашиглах хялбар загвараар ч хийгдсэн байдаг. Тухайлбал:
Хэрвээ Таны хайсан мэдээлэл төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд байхгүй, эсвэл нэмж тодруулах шаардлагатай бол хариуцсан албан тушаалтантай биечлэн уулзаж асууж мэдэх боломжтой. Эсвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан хүсэлт гаргасан ч болно. Харин энэ тохиолдолд хүсэлтээ бичгээр гаргадаг.
Таны гаргах хүсэлт хувь хүн, эсвэл байгууллагын өмнөөс гаргаж байгаагаас хамаарч заавал байх мэдээлэл нь ялгаатай байна.
Хувь хүн буюу иргэн бол:
Хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол:
Бичгээр ийнхүү хүсэлт гаргаж мэдээлэл авахаас гадна цахим хэлбэрээр хүсэлтээ илгээж, хариу мэдээллийг дор нь хүлээн авах боломжтой. Энэ тохиолдолд цахим хүсэлтдээ тоон гарын үсэг зурах хэрэгтэй болно.
Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч байгаа албан тушаалтан энэ хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно (11.2).
Тайлбарлах албагүй. Та мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх эрхтэй. Мөн мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах; агуулгын талаар амаар тайлбарлуулах; албан ёсны эх сурвалжийг мэдэх эрхтэй /Хуулийн 12.1/. Харин хуулийн 12.2 зүйлд зааснаар - хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх; - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх; - авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх үүрэг хүлээнэ.
Хариуг шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгнө. Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 7 өдрийн дотор өгнө. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг нэг удаа 7 хоногоор сунгаж болно.
Төрийн байгууллага, албан тушаалтан Таны хүссэн мэдээллийг өгөхгүй бол нууц мэдээллийн жагсаалтыг үзүүлэхийг шаардаарай. Түүн дээр нууцлах ёсгүй мэдээллийг ч багтаасан байж болно. Нийгмийн шилжилтийн явцад хуучин соёл, уламжлал бүрэн өөрчлөгдөж чадаагүй байгаа тул удирдах ажилтан, албан хаагчдад ч мэдээллийн чөлөөт урсгал, ил тод зарчмын тухай ойлголт дутмаг байдаг. Энэ нь ихэнх тохиолдолд санамсаргүйгээр энгийн мэдээллийг ч нууцын ангилалд оруулахад хүргэдэг. Байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлд дараах мэдээллийг нууцалж болохгүй гэж заасан.
Болно. Хуулийн 17 дугаар зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар
Хэрхэн гомдол гаргаж шийдвэрлүүлэх талаар хуульч хэрхэн зөвлөхийг эндээс үзнэ үү.
Мэдээлэл өгөөгүй төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг гурав буюу түүнээс дээш удаа зөрчсөн, мөн хууль бусаар мэдээллийг нуун дарагдуулах, мэдээ, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, устгах болон иргэний мэдээлэл авах эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагад их хэмжээний хохирол учруулсан буюу учруулж болох байсан нөхцөлд албан хаагчийг эрх бүхий этгээд төрийн албанаас хална.
Харин шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иргэдийн амьдралд хамаатай олон асуудлаар төрийн байгууллагууд өдөр тутам шийдвэр гаргадаг нь ойлгомжтой. Манай Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан тул бидэнд хамаатай буюу нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гаргаж буй төрийн байгууллага, алба тушаалтнууд ард түмний сонголтоор авсан эрхээ хэрэгжүүлж буйг санах хэрэгтэй. Энэ утгаараа төрийн байгууллагууд өөрийн үзэмжээр, дур зоргоороо шийдвэр гаргах боломжгүй бөгөөд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх асуудлаар шийдвэр гаргах бол заавал урьдчилан мэдэгдэж, зөвлөлдөх үүрэгтэй. Энэ талаар 2016 онд баталсан Захиргааны ерөнхий хуульд тодорхой заажээ.
Хуульд зааснаар нийтийн буюу иргэд Та бидний ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах байгууллагуудыг захиргааны байгууллага гэж ойлгох ба эдгээрт Захиргааны ерөнхий хууль хамаарна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс ердийн захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.
Үүнээс гадна нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ.
Ямар тохиолдолд захиргааны байгууллагын шийдвэр нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэж болох вэ?
Захиргааны байгууллагын зүгээс Таныг сонсох, тайлбар авах үйл ажиллагааг СОНСОХ АЖИЛЛАГАА гэж хуульд зааснаар нэрлэнэ. Сонсох ажиллагаа нь хэлбэрийн хувьд:
Сонсох ажиллагаанд 20 хүртэлх тооны оролцогч оролцох бол Захиргааны байгууллага сонсох ажиллагааг хэрхэн, ямар хугацаанд зохион байгуулах талаарх мэдэгдлийг Танд хүргүүлэх үүрэгтэй бөгөөд үүнд:
Харин 21-ээс дээш тооны оролцогч байгаа бол Захиргааны байгууллага дээрх мэдэгдлийг нэг бол оролцогчдын төлөөлөгчид хүргүүлэх эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслэл ашиглан мэдээлэл хүргэх үүрэгтэй байхаар хуульд заажээ.
Дараах тохиолдолд сонсох ажиллагаа явуулахгүй байж болно:
Хуульд заагаагүй нөхцөл шалтгаан дурдан намайг оролцуулалгүйгээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан тохиолдолд би хаана хандаж, ямар арга хэмжээ авах бололцоотой вэ?
Хуульд зааснаар холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, эсвэл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааныбайгууллагад гомдлоо гаргах бололцоотой. Ийм байгууллагууд байхгүй бол тухайн шийдвэрийг гаргасан байгууллагад мөн гомдлоо гаргаж болно.
Хэрэв зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол хугацаахэтэрснээс хойшихгурван сарын дотор нөхөн сэргээж болох ба хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг холбогдох байгууллагад гаргана.
Харин
Таны гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
Нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах, залруулах зэргээр оролцох чухал арга хэрэгсэл нь иргэд өргөдөл, гомдол гаргах эрхээ эдлэх явдал юм. Учир нь бидний саналууд төрийн бодлого хэрэгжих шатанд үүссэн хүндрэл, чирэгдлийг зохицуулсан болон хэрэгжүүлэх шатанд үүссэн алдаа, дутагдал зэргийг бодитойгоор харуулдаг. Өргөдөл гомдол гаргаснаар:
Таны гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэсэн бол “Иргэд хүлээн авах төв”-ийн мэргэжилтэнд нэн даруй, хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд тухайн өдөрт нь шилжүүлдэг.
Харин хүлээн авсан албан тушаалтан нь өргөдөл, гомдолтой танилцаж өөрөө хянаж шийдвэрлэхээргүй асуудал бол түүнд ____ тэмдэглэл хийж харьяалах доод шатны байгууллага, албан тушаалтанд мөн өдөрт нь шилжүүлдэг.
Ийнхүү дээд шатны байгууллагаас шилжин ирсэн өргөдөл, гомдлыг өөрийн эрхлэх асуудлын хүрээ болон үйл ажиллагааныхаа чиг үүрэгтэй хамааралтай эсэхийг хянаж үздэг. Хэрвээ чиг үүрэгтэй нь хамааралгүй бол тус өргөдлийг цохон ирүүлсэн байгууллага руу буцаан шилжүүлдэг. Энэхүү үйл явц нь ажлын гурван хоногт багтах ба www.ub1200.mn цахим хуудаст тэмдэглэнэ.
Дээд шатны байгууллагаас шилжин ирүүлсэн өргөдөл, гомдолтой танилцсан албан тушаалтан өөрөө хянаж шийдвэрлэхээр бол асуудлыг бүх талаас нь нягтлан судалж, нэг мөр эцэслэдэг.
Хянан шийдвэрлэхдээ албан бичиг, маягт, тусгай зөвшөөрөл, дүгнэлт, тодорхойлолт, магадлагаа зэрэг баримт бичиг ашигласан бол түүнийг хавсаргаж www.ub1200.mn цахим хуудаст тэмдэглэх бөгөөд энэ үйл явцад “Иргэд хүлээн авах төв”-ийн мэргэжилтнүүд хяналт тавина. Шийдвэрлэхдээ дараах хугацаанд багтаахыг эрмэлзэн ажилладаг байна.
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа байгууллага, нэгжүүд хугацааг сунгуулахаар бол энэ тухай хүсэлтээ “Иргэд хүлээн авах төв”-д албан бичгээр, утсаар, эсхүл биечлэн гаргаж болно. Харин шийдвэрлэх хугацааг “Иргэд хүлээн авах төв”-өөс нэг удаа хуанлийн 30 хүртэлх хоногоор сунгаж болно. Гэхдээ шийдвэрлэх хугацааг сунгасан гэдгээ иргэнд мессеж /SMS/-ээр мэдэгдэх үүрэгтэй.
Хариуцсан ажилтан нь хянан шийдвэрлэснийхээ дараа www.ub1200.mn цахим хуудаст хэрхэн шийдвэрлэсэн талаар хаалтын тэмдэглэл хөтөлж, өргөдлийг хаах бөгөөд ингэснээр энэ тухай иргэнд мессеж /SMS/ илгээнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн албан тушаалтан иргэнтэй утсаар холбогдож, эсхүл биечлэн уулзаж түүний өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн тухай танилцуулж болно. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай тэмдэглэлийг www.ub1200.mn-д оруулж, энэ тухай иргэнд цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэн хариутай танилцах боломжийг бүрдүүлснээр өргөдөл, гомдлын хариуг өгсөнд тооцно. Албан бичгээр ирүүлсэн өргөдөл, гомдлын хариуг заавал албан бичгээр өгөх бөгөөд энэ тухай тэмдэглэлийг өргөдөл, гомдлын нэгдсэн программд оруулж, уг албан бичгийг файл болгон хавсаргана.
“Иргэд хүлээн авах төв” нь иргэн өөрийнхөө гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, түүний явцын талаар “Иргэд хүлээн авах төв”-д болон www.ub1200.mn цахим хуудас, Smart UB аппликейшн ашиглаж, мөн 1200 тусгай дугаарын утсанд холбогдож мэдээлэл авах нөхцөлийг тус тус бүрдүүлж ажиллана.
Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэсний дараа уг асуудлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад дахин хандах шаардлагагүй гэж энэ журмын 4.8 дахь хэсэгт заасан эрх бүхий этгээдээс үзвэл өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хариуг маягт №1, маягт №2 (эдгээр маягтын аль тохирох) дээр хэвлэн эрх бүхий этгээд гарын үсэг зурж тамга, тэмдгээр баталгаажуулна.
ӨРГӨДӨЛ
Гомдол гаргахаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан хүсэлт. Өргөдөл нь санал болон мэдэгдлийн шинжтэй байж болно.
САНАЛ
Төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлт юм.
МЭДЭГДЭЛ
Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлт.
ГОМДОЛ
Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлт юм.
Нийслэлчүүдийн хувьд “Өргөдөл, гомдлын нэгдсэн цахим систем” буюу www.ub1200.mn цахим хуудсыг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх сайн талтай ч хэрэв Интернетэд холбогдох боломжгүй бол өргөдөл гомдол, санал хүсэлтээ амаар, бичгээр, утсаар өгч болно.
Иргэдээс захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж буй өргөдөл, гомдлын агуулга болон шийдвэрлүүлэхийг зорьж буй асуудал нь давхцах тохиолдол олон гардаг. Энэ нь хотын захиргааны байгууллагаас сая гаруй иргэн үйлчилгээ авдаг учраас бидэнд тулгарсан асуудлууд ижилхэн байгааг харуулна. Дараах тохиолдолд таны өргөдөл, гомдлыг буцаана:
Хуулиараа Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага шийдвэрлэх боломжгүй эсвэл үйл ажиллагаа, чиг үүрэгт нь хамаагүй асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бол;
Тухайн асуудлаар иргэд, олон нийтээс гомдол хүлээн авахгүй байхаар албан ёсоор зарласан бол. Жишээлбэл,
Дээрхээс гадна бусад холбогдох хууль тогтоомжид тусгайлан заасан нөхцөл зэрэгт таны өргөдөл, гомдлыг буцаах юм.
Иргэн нутгийн захиргааны байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдлын хариуг хангалтгүй гэж үзвэл ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
Хэвлэн нийтлэгч