НҮҮР   |   БИДНИЙ ТУХАЙ   |   ХОЛБОО БАРИХ         Монгол   English   Follow us on Twitter     Open Society Forum     FORUM.MN RSS 2.0 RSS  

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ
Е-сангаас мэдээлэл хайх Судалгааны сан үзэх Электрон каталогиос ном хайх
дэлгэрэнгүй хайлт
Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор
Сэдэв :   Хүний эрх  
ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ ХҮЧИРХИЙЛЭЛ ХОТЫН ЗАХЫН ДҮҮРЭГТ ХИЙСЭН КЕЙС СУДАЛГААНЫ ТАЙЛАН PDF Print E-mail

Дэлхийн хэмжээнд олон залуу хүний амь нас, эрүүл мэнд, сайн сайхан байдалд заналхийлж
байдаг хүчирхийлэл рүү хөтөлдөг хувь хүн, гэр бүл, орчин хүрээлэл, нийгмийн хүчин зүйлсийг нухацтай
судлан бодлого, хөтөлбөр боловсруулахад өргөнөөр ашиглаж байна. Судалгаанд суурилсан мэдлэгтээ
үндэслэн төрөл бүрийн хүчин зүйлийн нөлөөллийг багасгах стратеги, хөтөлбөрөөр дамжуулан
хүчирхийллийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх, даамжрахаас нь өмнө таслан зогсоох ажил
хийгдэж байна. Манай улсын хувьд энэ төрлийн хүчирхийлэл гарахад хүргэж буй шалтгаан нөхцөлийг
судалж, нэгтгэн дүгнэснээ ашиглан урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх ажил
үгүйлэгдэж байна. Иймд залуучуудын дундах хүчирхийллийг бууруулах бодлогын орчин, хэрэгжүүлэх
туршлага бий болгоход оролцох нь Бодлогод залуусын хяналт ТББ-ын эрхэм зорилго, үүрэг гэж үзэн
залуучуудын дундах хүчирхийллийг бууруулах замаар нийгэм дэх хүчирхийллийг бууруулахад хувь
нэмрээ оруулах зорилготой энэхүү төслийг хэрэгжүүллээ.
Залуучуудын дундах хүчирхийллийн асуудлыг залуучууд байгаа газар бүрт судлан тодорхойлж,
урьдчилан сэргийлэх стратеги, хөтөлбөрүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх ёстой ч бидний хувьд энэ
асуудлаар улс даяар, өргөн хэмжээний судалгаа явуулах боломжгүй учир тодорхой орон нутаг буюу
Налайх дүүргийг сонгон дүүргийн нэг хороо, МСҮТ, ерөнхий боловсролын нэг сургуулийг хамруулан
мэдээлэл цуглуулсан юм. Нийслэлээс 36 км алслагдсан Налайх дүүрэг нь 2013 оны байдлаар 33,235
хүн амтай, түүний 25 хувь нь 15-24 насныхан байв. ЕБС-ийн 7 сургуульд 6000 гаруй хүүхэд, мэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн төвд 1200 гаруй хүүхэд суралцдаг. Налайхын уурхайг түшиглэн үүссэн учраас
“уурхайчдын хот” гэж нэрлэгдэж ирсэн энэ дүүрэгт 1990 оноос хойш уурхай хаагдсаны улмаас
ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг нийгмийн хүндрэлтэй асуудлууд хурцаар тавигдах болжээ. Мөн
тус дүүрэг шилжин суурьшигч ихтэй, үндэсний цөөнх болох казах иргэд олонтой, дүүргийн МСҮТ-д
хотын бусад дүүрэг, аймгаас залуучууд ирж суралцдаг зэрэг онцлогтой юм.
Налайх дүүрэгт хийсэн энэхүү кейсийн судалгаа нь залуучуудын дундах хүчирхийллийн төрөл
хэлбэр, хүчирхийлэл гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлсийг илрүүлж тогтооход чиглэсэн болно.
Судалгааны үр дүнд олж авсан мэдээллээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), АНУ-ын
Өвчлөлийг хянах төв (АНУ-ын ӨХТ) зэрэг хүчирхийллээс сэргийлэх асуудлаар ажилладаг нэр хүнд бүхий
байгууллагуудын мэдээллийн сан, туршлага, зөвлөмжид тулгуурлан судалж орон нутгийн түвшинд авч
хэрэгжүүлж болох бодлого, хөтөлбөрт тусгахуйц зөвлөмжийг боловсрууллаа.

PDF -ээр харах :  
Зохиогч : Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн : Нээлттэй Нийгэм Форум
Сэдэв :   Хүний эрх  
Файлын төрөл : PDF
Он : 2015
Түлхүүр үг :

    |    Буцах  |   Дээш очих  | -  

  ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хөгжлийн Мэдээллийн төвийн онлайн сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээрх судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын зөвлөмж, баримт бичиг зэргийг бүрэн эхээр нь үзэж болохоос гадна хөгжлийн холбогдолтой шинэ номыг манай Төвөөс Та олно гэж найдаж байна.

Түүнчлэн Дэлхийн Банкны электрон номын сан, JSTOR, Оксфордын лавлах зэрэг онлайн сангуудыг тус Мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй ашиглахыг урьж байна.


  ХӨТӨЧ
GoogleBook вэб сайтаас ном хайх
Google Book Search
Амазонаас ном хайх (худалдаж авах)
Click here to go to Amazon site

 
Бүх талбаруудыг оруулна уу

Нээлттэй Нийгэм Форум

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Жамъян гүний гудамж 5/1 Улаанбаатар 14240
Монгол Улс
Утас: 976-11313207
Факс: 976-11324857
email: osf@forum.mn

Бүртгүүлэх

e-mail -ээр мэдээлэл авч байх болон сүүлд нэмэгдсэн (RSS feed) мэдээллийг авч байх.