
Өнгөрсөн оны сүүлээр хийгдсэн “Намуудын санхүү- жилтийн талаарх олон нийтийн санал бодлын судалгаа”-гаар “Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо нь тодорхой сонирхлын бүлэгт давуу байдал олгож байна гэж судалгаанд оролцогчдын 79 хувь нь үзсэн бол 74 хувь нь сонгуулийн өрсөлдөөнийг бууруулж байна, 80 хувь нь хандив авч өгч байгаа арга зам нь ил тод биш байна”1 гэж тус тус хариулжээ. Өнгөрсөн сонгуулиудын санхүүжилтийн 90-ээс дээш хувь нь хандиваас бүрдсэн байдаг2. Энэ нь Монголын улс төрийн намуудын санхүүжилтийн гол хэлбэр нь хандив болохыг харуулж байна. Гэвч хууль эрх зүйн актуудад хандивын асуудлыг бүрэн зохицуулаагүй, хяналт, хариуцлагын тогтолцоо сул байгаа зэргээс улс төрийн намууд санхүүгийн тайландаа хандивын хэмжээг бүрэн дүүрэн тусгахгүй орхигдуулах, томоохон хандивлагчид улс төрд амархан нөлөөлөх боломж бүрдэж байна. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигчид шударга, тэгш эрхтэй оролцох, өрсөлдөх бололцоог хаах зэрэг сөрөг тал ажиглагдсаар байна.

Монгол Улсын 1997 оны Ашигт малт малын тухай хуулийн 33.1- д “Ли ценз эзэмшигч нь энэ зүйлд заасны дагуу тухайн нутгийн захиргаатай байгаль орч ныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэг- дүүлэх асуудлаар зөвлөлдөж үйл ажиллагаа явуулна” гэж заасан байдаг. Түүнийг 2006 онд Ашигт малт малын тухай хуулийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” (цаашид энэ судалгаанд Орон нутгийн гэрээ гэх) гэж өөрчлөн уул уурхайн компанид гэрээ байгуулах үүрэг хүлээлгэсэн.
|