Test Report
ГАРЧИГ
АРДЧИЛСАН САЙН ЗАСАГЛАЛ
Ардчиллын институцийг бэхжүүлэх нь .........................................................................................6
Иргэний оролцоог дэмжих нь .....................................................................................................18
ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН БОДЛОГО
Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь .............................................................................22
Хүний эрх .....................................................................................................................................28
Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг дэмжих нь ..............................................................................34
НИЙТИЙН БАЯЛГИЙН УДИРДЛАГА, ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ
Төсвийн хариуцлагыг сайжруулах нь .........................................................................................39
Эрдэс баялгийн салбарт сайн засаглалыг дэмжих нь ..............................................................57
САНХҮҮГИЙН ТАЙЛАН ..................................................................................................................69
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын
амаргүй цаг хугацаанд Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-
ын хамт олон бид ажлын цар хүрээгээ хумилгүй,
хэвийн явуулах сорилтын дунд нэгэн жилийн ажил
үйлс маань өрнөлөө. Энэ хугацаанд улс орныхоо
хөгжлийн бодлого боловсруулах үйл явцыг судалгаа
шинжилгээгээр дэмжих, иргэний нийгмийн үр нөлөөтэй
оролцоог нэмэгдүүлэхийг зорьж төрийн болон төрийн
бус байгууллага, бие даасан судлаачидтай идэвхтэй
хамтран ажиллалаа. Ийнхүү 2021 онд хийж гүйцэтгэсэн
үйл ажиллагааныхаа тайланг олон нийтэд хүргэж буйдаа
баяртай байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт
өөрчлөлтөд шүүхийн бие даасан хараат бус байдлыг
гүнзгийрүүлэх, улс төрийн намын шинэчлэл, ил тод
байдлыг сайжруулах, нийтийн баялгийг урт хугацааны
бодлогод тулгуурлан ашиглаж, үр өгөөжийг иргэддээ
тэгш, шударга хүртээх зэрэг ардчилсан хөгжлийн
бодлогын чухал асуудлууд тусгагдсан билээ. Өнгөрсөн
хоёр жилийн хугацаанд энэхүү өөрчлөлтийн дагуу
өрнөж буй эрх зүйн шинэчлэлийн үйл явцад ННФ
идэвхтэй оролцон шүүхийн тухай хууль, улс төрийн
намын тухай хууль, эрдэс баялгийн салбарын хуулиудын
өөрчлөлтөд хөндлөнгийн бие даасан судлаачдын
судалгаанд үндэслэсэн санал зөвлөмж оруулах, олон
талын төлөөллийг оролцуулсан бодлогын уулзалт
хэлэлцүүлгүүд өрнүүлэх, хуулийн шинэчлэлийн
ажлын хэсэгт багтан олон улсын стандарт, сайн
туршлагыг танилцуулах, шаардлагатай тохиолдолд
санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллаж
ирлээ. Тухайлбал, шүүхийн шинэтгэлийг дэмжих
хүрээнд шүүхийн тогтолцоо, шүүхийн шийдвэрийн
цахим сангийн талаар судалгаа хийж Шүүхийн тухай
хуулийн үзэл баримтлалыг бататгах мэдээллийн сан
www.shuukh.forum.mn)-г үндэслэлээ. Шүүхийн
шийдвэрийн тэтгэлэгт судалгааны хүрээнд 2021 онд
нийт 13 судалгаа дөрвөн цувралаар хэвлэн шүүгч,
хуульч болон эрдэмтэн судлаачдад хүргээд байна.
Шүүхийн хараат бус, бие даасан, нээлттэй, ил тод
байдал, үйл ажиллагаагаа үр нөлөөтэй явуулах нөөц,
зохион байгуулалт, хариуцлага болон иргэдийн шүүхэд
итгэх итгэлийг үнэлэх Шүүхийн индексийн судалгааны
арга зүйг боловсруулж суурь мэдээлэл цуглуулж
боловсрууллаа.
Эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлд чиглэсэн
хөндлөнгийн хараат бус судалгаа, шинжилгээг дэмжихийн
сацуу Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн
найруулгын Үзэл баримтлалыг тодорхойлоход төрийн
оролцоо, баялгийн өмчлөл, татвар, санхүүгийн орчин,
дэд бүтэц, орлогын хуваарилалт, байгаль орчин,
нийгмийн сөрөг үр дагавраас сэргийлэх зэрэг санал
бүхий зөвлөмж боловсруулан салбарын яаманд
хүргүүлэв. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай,
Хөгжлийн сангийн тухай, Төрийн болон орон нутгийн
өмчит компанийн тухай, Төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах ажиллагааны тухай хуулийн төслүүдэд санал
шүүмж хүргүүлээд байна.
Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажил
үргэлжилж байна. Энэ үйл явцад салбарын эрдэмтэн
судлаачид, иргэний нийгмийн оролцоог хангах,
тэдний санал зөвлөмжийг бодлого боловсруулагчдад
хүргэхэд анхааран шинэчлэлийн хүрээнд яригдаж буй
гол асуудлууд болох намын хатуу гишүүнчлэл, төрийн
санхүүжилт, ил тод байдал, хяналт хариуцлага гэх мэт
сэдвээр олон улсын чиг хандлага, дотоодод тулгарч

