ХЭРЭГЖИЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮД
Ардчилсан сайн засаглалыг бэхжүүлэх хүрээнд төрийн ил тод, хариуцлагатай байдлыг гүнзгийрүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжилгээ мониторинг хийхийн зэрэгцээ олон нийтэд мэдээлэл хүргэх, зарим техникийн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж буй бол Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хүрээнд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх болон шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын үр нөлөөтэй хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.ХЭРЭГЖИЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮД
Сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Ардчиллын үйл явцад иргэний идэвхтэй оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангахтай холбоотой мэдлэг мэдээлэл түгээх зорилго бүхий иргэний боловсролд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бидний стратегийн нэг зорилт юм.
Дэлгэрэнгүй
Эрдэс баялгийн сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Нийтийн хөрөнгийн удирдлагыг иргэдийн орлогын тэгш бус байдлыг бууруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд чиглүүлэх, төсвийн үрэлгэн зарлагыг бууруулахад нөлөөлөх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд судалгаа шинжилгээ, бодлогын хэлэлцүүлэг, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах замаар хувь нэмэр оруулах зорилготой.
Дэлгэрэнгүй
Mонгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй