card

Хэлэлцүүлэг

Та нийгмийн шинж чанартай чухал сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.

Нууцлалын бодлого ба бүртгүүлэх заавар

БҮРТГЭЛ: Та Хэлэлцүүлэгт оролцохын тулд эхлээд бүртгүүлнэ үү. Бүртгэл хэсэгт Хэрэглэгчийн нэр, э-шуудангийн (email) хаягаа бүртгүүлснээр нэвтрэх эрх үүснэ. Бүртгүүлэхийн өмнө Хэлэлцүүлэгт оролцох НӨХЦӨЛ-тэй заавал танилцаарай.

НЭВТРЭХ: Та Хэлэлцүүлэгт нэвтрэхийн тулд эхлээд Бүртгүүлэх гэснийг дарж бүртгүүлнэ үү. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцох НӨХЦӨЛ-тэй танилцаарай. Хэлэлцүүлэгт тавтай морил.

НӨХЦӨЛ: Та энд нийгмийн болон бодлогын чанартай янз бүрийн сэдвүүдээр өрнөх хэлэлцүүлэгт оролцон мэдээлэл солилцон, байр сууриа илэрхийлэх боломжтой. Энэхүү эрх танд э-шуудангийн хаягаараа бүртгүүлсний дараа үүснэ. Та нэгэнт бүртгүүлсэн бол хэлэлцүүлэг бүрт шинээр бүртгэл үүсгэх шаардлагагүй. Зарим хэлэлцүүлгийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хэлэлцүүлгийг чиглүүлэгч таны хүсэлтийг хянан уг хэлэлцүүлэгт нэмэх эсэхээ шийдэх эрхтэй. Та хэлэлцүүлэгт оролцохдоо бусдыг гутаан доромжилсон, бүдүүлэг үг хэллэгийг цээрлэж, үзэн ядах, заналхийлэх, садар самуун сурталчилсан утга бүхий зүйл  бичихгүй байхыг анхааруулж байна. Хэлэлцүүлгийн явцад дээрх үйлдэл гаргасан тохиолдолд үйлчилгээний нөхцөлийн дагуу таны хэлэлцүүлэгт нэвтрэх эрхийг цуцлах бөгөөд бүртгэл нээхэд ашигласан э-шуудангийн (email) хаягаар дахин бүртгүүлэх боломжгүй болохыг анхааруулж байна. Удаа дараа дээрх үйлдлийг гаргавал IP хаягаар илрүүлэн Монгол Улсын зохих хуульд заасан дагуу арга хэмжээ авах болно.

Таны хэлэлцүүлэгт бүртгүүлсэн нэр, илэрхийлсэн байр суурь, хуваалцсан бусад мэдээлэл бусад оролцогч болон олон нийтэд нээлттэй байхыг анхаарна уу.  Хэлэлцүүлэгт нэмсэн мэдээллийн үнэн зөвийг оролцогч өөрөө хариуцах бөгөөд Нээлттэй Нийгэм Форум аливаа хариуцлага хүлээхгүй болно. Таны э-шуудангийн (email) хаягийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн дагуу нууцлах ба тухайн сэдэвтэй холбоотой болон бусад судалгаа, үйл ажиллагааны зар, мэдээлэл хүргэхэд ашиглаж болохыг анхаарна уу. Та бүртгэлээ устгахыг хүсвэл Бидэнтэй холбоо барина уу гэснийг дарж хүсэлтээ илгээснээр бүртгэлийг устгах боломжтой.

Та энэхүү нөхцөлийг зөвшөөрч байвал ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ тавтай морилно уу.

НУУЦЛАЛ: Та нууц үгэндээ заавал нэг тэмдэгт, том үсэг, тоо ашиглаарай.