МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2013 оны 10 дугаар сард ТББ-ын төлөөлөгчид, бие даасан судлаачид Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцлээ. Оролцогчид хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааг бүрэн дүүрэн дэмжсэнийг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад гарсан хуулийн төслийн нэр томъёо, зүйл заалтын логик дэс дараалал, төслийн эх бичвэр, техник шаардлага, утга найруулгын холбогдолтой санал шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2303_Zahirgaanii%20erunkhii%20khuuliin%20tusuld%20uguh%20sanal%2C%20shuumj.pdf
Түлхүүр үг:Захиргааны ерөнхий хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ы ажилтан, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн баг 2014 оны нэгдүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай харьцуулж, уг хуулийн төсөл нь хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгааг үнэллээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2302_Ger%20buliin%20huchirhiileltei%20temtseh%20tuhai.pdf
Түлхүүр үг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хуулийн төсөлд өгөх санал боловсруулахдаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүүхдийн эрхийн хороо, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо, Эрүүдэн шүүлтийн эсрэг Тусгай илтгэгчдээс Монгол Улсын Засгийн газарт эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд ирүүлсэн нийт 62 зөвлөмжийг анхааран судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2301_Gemt%20Hergiin%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

