МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
Газрын хэвлийн баялгаас орон нутагт нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц бодит өгөөж бий болгох нэг арга зам нь Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-аар дамжуулан орон нутагт эргэн хуваарилах явдал билээ. Харин арав гаруй жилийн өмнөөс хэрэгжиж буй уг зохицуулалт хэрхэн хэрэгжиж, уул уурхай бүхий аймаг, сумдад хэрхэн хуваарилагдаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгодоо хүрч чадаж байна уу? Сэтгүүлч З.Цэлмэг “Уул уурхайд түшиглэсэн хөгжил шударга хуваарилалтаас эхэлнэ” хэмээх өгөгдлийн шинжилгээнд суурилсан сэтгүүл зүйн бүтээлээрээ ОНХС-д орох уул уурхайн орлого өссөөр 2021 оны түвшнээс бараг 4 дахин нэмэгдсэн боловч уурхайн үйл ажиллагаа явагдаж буй сумдад хийгдэх хуваарилалт хангалтгүй байгааг хөндөн гаргажээ. Энэ нь нэг талаар ОНХС-ийн хуваарилалт тооцох аргачлал тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээнээс өөр орон нутагт үүсдэг эдийн засаг, байгаль орчин, нийгмийн ачаалал, сөрөг нөлөөллийг харгалзан үздэггүйтэй холбоотой. Нөгөө талаар аргачлал, итгэлцүүр ямар байхаас үл хамаран зайлшгүй анхаарах нэг зүйл бол сангийн хуваарилалт дахь улс төрийн сэдэл, хуулийн зөрчил болохыг Дорноговь аймгийн жишээн дээр харуулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Тоо баримт
Файл татах:
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/TooBarimt_Children%20and%20Youth%20with%20Disabilities.pdf
Түлхүүр үг:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд - Тоо баримт
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь

