Залуу хуульчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна

A- A A+
Залуу хуульчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна

Нээлттэй нийгэм форум залуу хуульчдын манлайллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж Монголын Хуульчдын Холбоотой хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2026 оны 6 сарын 24-ний өдөр тохиох Монголын хуульчдын өдрийг "Залуу хуульчдын манлайлал" сэдвийн дор хамтран зохион байгууллахаар боллоо. Энэ өдрийг угтаж залуу хуульчдын дунд эсээ бичлэгийн уралдаан, зуны сургалт, семинар зэрэг үйл ажиллагаа төлөвлөж байгаа юм. 

Ардчилал, хүний эрх, нийгмийн шударга ёсыг хамгаалахад хуульчдын оролцоо манлайлал нэн чухал бөгөөд шинэ залуу үеийн хуульчдад манлайллын ур чадвараа нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох замаар өсөн дэвжих боломжоор хангахад үйл ажиллагааны зорилго оршиж байна.

Эсээ бичлэгийн уралдаанд бүх салбарт ажиллаж буй залуу хуульчид оролцох боломжтой юм.