Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь
Шударга шүүх бол нийгмйн шударга ёсны баталгаа юм. Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээр хүний эрх, эрх зүйт ёс, төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрийн зарчимд суурилсан шүүх засаглалтай шаардлагатай болсон юм. 1992 оны Үндсэн хуульд бие даасан засаглалын нэгэн багана заасанчлан болох зорилгоор шүүх эрх мэдлийн шинэтгэлийг олон улсын зээл, тусламжаар өргөн хүрээнд хийгдсэн ч шүүхийн бие даасан, хараат бус, шударга байдалд итгэх иргэдийн итгэл сул байсаар байна.
2008 онд Нээлттэй Нийгэм Форум шүүхийн бие даасан хараат бусаар үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болох, олон нийтийн шүүхэд үл итгэх байдлыг арилгах зорилгоор “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” хөтөлбөрөө эхлүүлсэн юм. Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд бодлогын судалгаа шинжилгээг идэвхжүүлэх, салбарын мэргэжилтнүүд болон иргэдэд мэдээлэл хүргэх, ялангуяа бодлого боловсруулагчдад цэгцтэй мэдээллийг хүргэх зорилгоор хэд хэдэн бодлогын томоохон судалгаа хийж, шүүхийн шинэтгэлийн багц хуулийг боловсруулан гаргах үйл явцад талуудын оролцоог хангахыг зорьж ажиллалаа.
Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, ажиглалт хийх тусгайлсан арга зүйг олон улсын туршлагад тулгуурлан боловсруулсан бөгөөд шинэтгэлийн өмнө 2010 онд дараа 2015, 2017 онд тус тус амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид энэхүү арга зүйг иргэний нийгмийн байгууллагуудад эзэмшүүлэх, шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, мониторинг хийх чадавх бий болгохоор ажиллаж байна.
Энэхүү хуудаснаас шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар Нээлттэй нийгэм форумын захиалга, тэтгэлэгтэйгээр хийгдсэн судалгаа, шүүхийн ажиглалтын тайлан, хэлэлцүүлэг, арга хэмжээний мэдээлэл, төлөвлөгдөж байгаа арга хэмжээ, төслийн уралдааны зар мэдээллийг авна уу.
Хөтөлбөрийн талаар нэмэлт мэдээлэл шаардлагатай бол хөтөлбөр хариуцсан менежер П.Бадамрагчаатай [email protected] цахим хаягаар харилцах боломжтой.


Naranchuluun