Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих
Төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлдэг энэ салбарт сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох нь бидний стратегийн зорилт юм. Энэ хүрээнд эрдэс баялгийн гэрээ болон ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ эрх зүйн орчны үнэлгээ хийх, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нөлөөллийн ажлууд хийгдэж байна. Мөн энэ салбарт ажиллах чадавхтай иргэний нийгмийн байгууллагууд бий болсноор тэд бодлого боловсруулахад илүү үр дүнтэй оролцох боломж бүрдэж, нийтийн эрх ашгийн өмгөөллөөр дамжуулан хуулийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулж байна.


Naranchuluun