ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

A- A A+
ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь шүүх эрх мэдлийн шинэтгэлд хувь нэмэр оруулах зорилгоор хөндлөнгийн судалгаа шинжилгээний ажлыг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийх ээлжит төслийн уралдааныг зарлаж байгаа тул эрх зүйч, хуульч, судлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна.       

Сонирхсон судлаач, судлаачдын баг, судалгааны байгууллага нь шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзсэн хэрэг, маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийх төслийн санал ирүүлнэ үү.  ННФ нь сонгогдсон төслийг санхүүжүүлж, шаардлага хангасан дүн шинжилгээний тайланг шүүхийн шинэтгэлийн эмхэтгэлд багтаан нийтэлнэ. “Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ - эмхэтгэл 1”-ийг www.forum.mn цахим хуудаснаас авч танилцана уу.

Судлаачид тавигдах шаардлага:

  • Судлаач нь эрх зүйн чиглэлээр магистр түүнээс дээш цолтой байх,
  • Эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх,
  • Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх
  • Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Сонирхлоо илэрхийлсэн захидал (1 нүүр)
  • Сонгож авсан хэрэг маргааны төрөл, дүн шинжилгээ хийх шийдвэрийн талаар хийсэн суурь судалгаа, сонгон авсан арга зүй, дүн шинжилгээ хийх хугацаа, холбогдох төсөв  зэргийг багтаасан төлөвлөгөө  (5 нүүр)
  • Судлаачийн дэлгэрэнгүй танилцуулга
  • Өмнө хийсэн судалгааны ажлын жагсаалт
  • Байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ, товч танилцуулга
  • Багаар ажиллах бол багийн ахлагчийн дэлгэрэнгүй танилцуулга, багийн бусад гишүүдийн товч танилцуулга,  ажил үүргийн хуваарь

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2018 оны 10 сарын 31-ний Лхагва гарагийн 18 цагаас өмнө  [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.  Мэдээлэл өгөх уулзалт 2018 оны 10 сарын 22-ны Даваа гарагийн 16.30 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болох бөгөөд бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүй болохыг анхаарна уу.