МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
2026-05-25
Аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах өөрчлөлтийн хуулийн төсөлд өгөх санал шүүмж - Хуулийн шүүмж №53
2026-05-25
АНСДИТХСтХ-д оруулах өөрчлөлтийн хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтэд нийцүүлэх зорилгоор боловсруулсан гэх боловч Цэцийн шийдвэрийг хэт явцуу хүрээнд тайлбарласан, Цэцийн шаардсан эрх зүйн тодорхой байдлыг хангаагүй, нэг талаас сонгуульд нэр дэвших сонирхолтой бүх талуудад тэгш боломж олгосон мэт боловч нөгөө талаас сонгуулийн өрсөлдөөн ижил гараанаас эхэлж тэнцвэртэй өрнөх боломжийг алдагдуулах эрсдэлтэй байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Law%20review_53_.pdf
Түлхүүр үг:сонгууль, сонгуулийн зардал, сонгуулийн хууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор,
өмгөөлөгчдөөс бүрдсэн судалгааны баг Улсын Ерөнхий прокурорын газрын
архивын мэдээлэлд үндэслэн Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлийг шүүх
хэрхэн хэрэглэж байгааг нарийвчлан шинжилсэн бөгөөд авлигын хэрэг тодорхой
түвшинд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа ч оноогдож буй ял шийтгэл нь гэмт
хэргийн хариуцлагын зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэж дүгнэжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Corruption_penal_%20policy_final.pdf
Түлхүүр үг:Авлигын гэмт хэргийн ялын бодлогын үр нөлөө
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2026-04-08
Бодлогын асуудал №54: Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх зохицуулалтын хэрэгжилт
2026-04-08
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн шинжилгээний дүнг хүлээн авна уу.
Энэхүү бодлогын шинжилгээ нь Хууль тогтоомжийн тухай хууль, түүний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор ННФ-аас хийж буй цуврал судалгааны хүрээнд хийгдсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal%2054.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Эдийн засаг, төсөв, санхүүгийн мэдээллийг эндээс авна уу.Шинэ
2026-03-02
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэхээр батлагдсан төслүүдийн тойм
2026-03-02
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэхээр дүүргийн Иргэдийн
төлөөлгчдийн хурлаас баталсан төслүүдийн тоймыг бэлтгэн сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:2026
Он:2026
Төрөл:Инфографик
Файл татах:/uploads/users/3093/files/SBD_2026_Budget%20infograph-Final-2026-toWEB.pdf
Түлхүүр үг:Төсвийн хөрөнгө оруулалт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2026-02-10
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн өөрчлөлтөд өгөх санал – Хуулийн шүүмж №48
2026-02-10
Засгийн газраас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тус хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон байгаль орчны олон улсын гэрээ конвенц, үүрэг амлалтад хэрхэн нийцэж байгааг шинжилсний үндсэн дээр холбогдох санал шүүмж боловсруулан хүргүүлж байна. Уг санал шүүмжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас (хуучин нэрээр) 2024 оны 3 дугаар сард олон нийтэд танилцуулсан хуулийн төсөлд тулгуурлан боловсруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Law%20review_48_FINAL.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, байгаль орчин, иргэдийн оролцоо,
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтад 2020-2024 онд нийт 10.4 их наяд төгрөг
зарцуулсан байна. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт
сүүлийн жилүүдэд ямар түвшинд байгааг судлах зорилгоор Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Зэт
Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн А.Мөнхцог ахлагчтай судалгааны баг Монгол Улсын
төсвийн санхүүжилтээр 2020-2024 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын судалгааг хийж, манай улс төсвийн
хөрөнгө оруулалт хийхэд ашиглаж буй аргачлалыг олон улсын аргачлалтай харьцуулж, улсын төсвийн
хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төлөвлөлт болон хэрэгжилтийн уялдааг сайжруулахад
чиглэсэн зөвлөмж боловсруулсныг сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/0_Public%20investment%202020-2024%20report_Final%20with%20cover-toWEB.pdf
Түлхүүр үг:Боловсрол, хөтөлбөрийн биелэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

