ХЭРЭГЖИЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮД
Ардчилсан сайн засаглалыг бэхжүүлэх хүрээнд төрийн ил тод, хариуцлагатай байдлыг гүнзгийрүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжилгээ мониторинг хийхийн зэрэгцээ олон нийтэд мэдээлэл хүргэх, зарим техникийн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж буй бол Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хүрээнд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх болон шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын үр нөлөөтэй хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.
Ардчиллын гол үнэт зүйл болох чөлөөт, шударга сонгууль явуулах, иргэдийн сонгох сонгогдох эрхийг хангах үүднээс сонгуулийн үйл явцын ил тод байдал, хяналтыг сайжруулах, журам, дүрмийг боловсронгуй болгох талаар төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Ардчиллын үйл явцад иргэний идэвхтэй оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангахтай холбоотой мэдлэг мэдээлэл түгээх зорилго бүхий иргэний боловсролд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бидний стратегийн нэг зорилт юм.
Дэлгэрэнгүй
Төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлдэг энэ салбарт сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох нь бидний стратегийн зорилт юм.
Дэлгэрэнгүй
Иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор шинээр батлагдсан төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг хангах хуулиудын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, буй болсон эрх зүйн таатай орчныг баталгаажуулахад хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
2008 оноос эхлэн Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгыг стратегидаа тусган ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оноос хойш Монгол улсад өрнөж буй Шударга ёсны (Justice) салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, шинэчлэлийн үйл явц саарахаас сэргийлэх, улам бүр гүнзгийрүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу хууль сахиулах салбарт хөндлөнгийн мониторинг хийх иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулан шинэчлэлийн үйл хэрэгт тэдний оролцоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж буй.
Дэлгэрэнгүй

