ХЭРЭГЖСЭН ХӨТӨЛБӨРҮҮД
Нийгмийн бодлогыг хүний эрх, тэгш оролцоог дэмжих хэрэгсэл болгох зорилгын хүрээнд боловсролын үйлчилгээ, хүүхэд залуучуудын хөгжлийн тулгамдсан асуудлыг сонгон авч ажилладаг бөгөөд Тэгш хамруулах боловсрол, Залуучуудыг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна.
ННФ нь сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхэд, залуучууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуультай түншилж ажилладаг.
Дэлгэрэнгүй
Хүн амын 65 орчим хувийг залуучууд бүрдүүлж буй манай орны хувьд хүн амын хөгжлийн цогц, тасралтгүй бодлого чухал бөгөөд өнөөгийн эрх зүйн орчинд насны бүлгийн хувьд өсвөр насны хүүхэд, чиглэлийн хувьд хүүхэд, залуучуудын хөгжилд саад болох эрсдэлүүдийг бууруулах асуудал тулгамдсан хэвээр байна.
Дэлгэрэнгүй

