Төрийн бус байгууллагуудыг сургалтад урьж байна
Нийтийн эрх ашгийг хамгаалан төрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг “НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН СУРГАЛТ”- д урьж байна.
Нийтийн эрх ашгийг төлөөлөн хяналт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын хувьд сүүлийн жилүүдэд эрх зүйн орчинд гарсан чухал өөрчлөлтүүд нь үйл ажиллагааныхаа үр нөлөөг нэмэгдүүлэх боломж нээж өгч байгаа билээ. 2011 онд батлагдсан Мэдээллийн тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, 2016 оноос эхлэн хэрэгжиж байгаа Нээлттэй сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хуулиуд нь шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох бололцоог нэмэгдүүлж өгсөн бол 2016 онд шинэчлэн батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн өмчийг хамгаалах зэрэг асуудлаар ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Шинэ тутам бий болсон эрх зүйн орчны энэхүү чухал нөлөөллийн арга хэрэгслийг үйл ажиллагаандаа хэрхэн үр дүнтэй ашиглах арга зүйг танилцуулах сургалт2017 оны 5 сард зохион байгуулах гэж байна.
Оролцох сонирхолтой байгууллагууд өргөдлөө 2017 оны 5 сарын 11-ний Пүрэв гарагийн 17.00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэүү. Эсвэл доорх хаягаар хүргүүлж болно. Өргөдлийн маягтыг Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вэбсайтаас татаж авна уу.
Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14240
Утас –313207
Факс-324857
Э-шуудан: [email protected]