card

Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцлээ

Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форум “Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх, шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны үр дүнгийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Форум подкаст №19

Форум подкаст №19 "2027 оны төсөв: Уул уурхайн орлогын төлөвлөлт ба эрсдэл"

“Форум” подкастын энэ удаагийн дугаарт 2027 оны төсөвт уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг хэрхэн төлөвлөсөн талаар ярилцахаар судлаач Д.Тунгалагийг урьж оролцуулж байна.

Дэлгэрэнгүй
Парламентын хянан шалгах түр хорооны үр нөлөө, хараат бус байгууллагын томилгооны асуудлыг хэлэлцлээ

Парламентын хянан шалгах түр хорооны үр нөлөө, хараат бус байгууллагын томилгооны асуудлыг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь “Парламентын асуудал” бодлогын цуврал хэлэлцүүлгийн хүрээнд “Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үр нөлөө ба хараат бус хяналтын байгууллагын томилгоо” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг Цогц хөгжлийн үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Форум подкаст №18

Форум подкаст №18 "2027 оны төсвийн хөрөнгө оруулалт хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан уу?"

“Форум” подкастын энэ удаагийн дугаарт МУИС-ийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай оролцож, 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төслүүдийн төлөвлөлт, мэдээллийн хүртээмж болон хөгжлийн бодлоготой уялдах байдлын талаар ярилцлаа. 

Дэлгэрэнгүй
Хэлэлцүүлэгт урьж байна

Хэлэлцүүлэгт урьж байна

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үр нөлөө бa хараат бус хяналтын байгууллагын томилгоо сэдэвт хэлэлцүүлэг болно.

Дэлгэрэнгүй
2027 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, уул уурхайн орлогын эрсдэлийг хэлэлцлээ

2027 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, уул уурхайн орлогын эрсдэлийг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас “Монгол Улсын 2027 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 гаруй төлөөлөл оролцож, төсвийн төлөвлөлт, түүний хэрэгжилтэд анхаарах асуудлаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй
Хэлэлцүүлэгт урьж байна

Хэлэлцүүлэгт урьж байна

“МОНГОЛ УЛСЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна. Хэзээ: 2026 оны 10-р сарын 27-ны Мягмар гарагийн 10:00 цагаас Хаана: Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

Дэлгэрэнгүй
Зэс хайлуулах төслийн өгөөж, эрсдэлийг цогцоор нь үнэлж, хөрөнгө оруулалтын шийдвэрээс өмнө мэдээллийг ил тод болгохыг зөвлөв

Зэс хайлуулах төслийн өгөөж, эрсдэлийг цогцоор нь үнэлж, хөрөнгө оруулалтын шийдвэрээс өмнө мэдээллийг ил тод болгохыг зөвлөв

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ), Нээлттэй Нийгэм Форум хамтран “Нэмүү өртгийн эрэлд: Эрдэнэтэд зэс хайлуулах төслийн төсөв санхүү, байгаль орчны үр нөлөөг үнэлэх нь” тайланг иргэний нийгмийн байгууллага, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналтыг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналтыг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нээлттэй Нийгэм Форум 2026 оны 10 дугаар сарын 15-нд “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ба хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажиллагааны эрх зүйн зохицуулалт: Хэрэгжилт, тулгамдсан асуудал, сайжруулах боломж” судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Чухал ашигт малтмалын салбарын бодлого, байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэл, олон улсын стандартын хэрэгжилтийг хэлэлцлээ

Чухал ашигт малтмалын салбарын бодлого, байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэл, олон улсын стандартын хэрэгжилтийг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форум, Монгол Улсын Их Сургууль болон Австралийн Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэнгээс эрдэс баялгийн салбарын бусад оролцогч талуудтай хамтран “Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын форум — Талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь” арга хэмжээг 2026 оны аравдугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглалын олон улсын стандартууд” сэдэвт сургалт боллоо

“Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглалын олон улсын стандартууд” сэдэвт сургалт боллоо

Нээлттэй Нийгэм Форум, Монгол Улсын Их Сургууль болон Австралийн Күинсландын Их Сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэн хамтран “Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглалын олон улсын стандартууд” сэдэвт иргэний нийгмийн оролцогчдод зориулсан хоёр өдрийн сургалтыг 2026 оны аравдугаар сарын 5–6-ны өдрүүдэд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ

ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит уулзалтаар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн төсвийн тэлэлт, орлогын төлөвлөлтийн эрсдэл болон, УИХ-аар төслийн хэлэлцүүлэг хийж буй үйл явцыг нарийвчлан журамлах, гишүүдэд улс орны амьдралын амин чухал асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай иж бүрэн мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байхын чухлыг онцоллоо.

Дэлгэрэнгүй
Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тухай Улаанбаатарын мэдэгдлийг баталлаа

Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тухай Улаанбаатарын мэдэгдлийг баталлаа

Улаанбаатар хотноо есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд болсон “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналт” олон улсын дугуй ширээний уулзалт өндөрлөж, оролцогчид Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тухай Улаанбаатарын мэдэгдлийг баталлаа.

Дэлгэрэнгүй
Хуурамч мэдээллийг сөрөх хамтын ажиллагаа, олон улсын туршлагыг хэлэлцлээ

Хуурамч мэдээллийг сөрөх хамтын ажиллагаа, олон улсын туршлагыг хэлэлцлээ

Нээлттэй нийгэм форум 2026 оны есдүгээр сарын 22-нд “Хуурамч мэдээлэл, мэдээллийн манипуляцыг сөрөх үйл ажиллагаа, чадавх” олон улсын дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Улс, орон нутгийн төсвийн судалгаа хийхийг урьж байна

Улс, орон нутгийн төсвийн судалгаа хийхийг урьж байна

Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуваарьтай. Иймд Нээлттэй Нийгэм Форум 2027 оны улс, орон нутгийн төсвийн төлөвлөлтийн асуудлаар шуурхай дүн шинжилгээ хийх судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.

Дэлгэрэнгүй