Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 9
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.
Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа ахлагчтай судалгааны баг цахим хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг судалж, шүүхийн практикт цахим хэлцэл, гэрээний талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлээр зөвлөмж боловсруулан танилцууллаа. Хойшид улам бүр нэмэгдэх төлөвтэй энэхүү маргааны төрлийг судалгааны баг судлан, манай улсын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал төдийгүй шинэ тутам үүсэж болзошгүй асуудлыг тодорхойлсон байна.
МУ-ын Иргэний хуулийн 413-419 дүгээр зүйлд худалдааны төлөөлөгч, зуучлагч, комиссын харилцааны талаар зохицуулсан бөгөөд шүүхэд эдгээр зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгааг “Сайн туршлага” ТББ-ын судлаач, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Г.Давааням, хуульч Г.Уянга нар судалсан болно. Шүүхийн практикт худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комисс гэрээг өөр хооронд нь болон бусад төсөөтэй гэрээнээс тэр бүр ялгаж чадахгүй байгааг онцолж, цаашид холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэх талаар тодорхой зөвлөмж санал болгожээ.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн: Institute for Media, Policy and Civil Society
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/mediaelction_feb81Canada.pdf
Түлхүүр үг: election management bodies, democracy, electoral assistance, media monitoring on election, media and elections
Хэвлэн нийтэлсэн: OSCE
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/electionobservation_kazakstan.pdf
Түлхүүр үг: media and election, media coverage of elections, freedom of expression, voter education, political participation, election and human rights
Хэвлэн нийтэлсэн: Freedom House
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/WorldGoverSurvey-Mongolia.pdf
Түлхүүр үг: governance, Mongolia, government policy, democratic society, political reform
Хэвлэн нийтэлсэн: Freedom House
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Freedomhouse report-Mongolia- Nations in Mongolia.pdf
Түлхүүр үг: economic liberalization, rule of Law, social sector indicators, political process in Mongolia, independent media in Mongolia, democratization
Хэвлэн нийтэлсэн: Глоб Интернэшнл ТББ
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/public broadcast_globe.pdf
Түлхүүр үг: хэвлэл мэдээллийн байгууллага, телевизийн зах зээл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчидийн эрх ашиг, сэтгүүлчдийн ёс зүй, монголын телевизүүдийн хөтөлбөр, олон нийтийн радио телевиз Монгол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, олон нийтийн радио телевизийн хууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого


