Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ
Нээлттэй Нийгэм Форум нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд бодлогын судалгаа, шинжилгээ ач холбогдолтой хэмээн үзэж, эрүүгийн шинэ хууль тогтоомжийн хүрээнд бодлогын 30 гаруй судалгааг олны хүртээл болгосон билээ. Энэ удаа 2015 оны Эрүүгийн хуульд туссан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн зохицуулалтад хийсэн судалгааг толилуулж байна. Тус судалгааны ажлыг Б.Түмэндэмбэрэл ахлагчтай судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг жил тутам өсөж байгаагийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд бүх хууль сахиулагч хамардаггүй, мөн бусад улсын адил хууль сахиулагчийн гэр бүл, ойр дотнын хүний эрх ашгийг хамгаалах хэрэгцээ буй эсэхийг харгалзан үзэх эсэх зэрэг олон асуудлыг судалгаандаа хөндсөн юм. Бусад улс орны хууль тогтоомжид хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хувьд хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байсан эсэх гэсэн шаардлагыг тогтоодог нь чухал зарчим бөгөөд манай хууль тогтоомжид энэ асуудал зохицуулагдаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй болохыг судалгаанд дүгнэсэн.
Түүнчлэн судалгааны хүрээнд Монгол Улсад тодорхойлоогүй ойлголт болох хууль сахиулах үйл ажиллагаа, хууль сахиулагч гэдэг нэр томьёог тодорхойлохыг зорьсноос гадна хууль сахиулагчдаас практик судалгаа авсан нь онцлууштай байна.
Монгол Улсын санхүүгийн зах зээл /2009 оны II хагас жилийн тайлан/
Монгол Улсын санхүүгийн зах зээл /2009 оны II хагас жилийн тайлан/
Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг дэмжсэн эрх зүйн болон үйл ажиллагааны орчин бүрдүүлэх арга зам
Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвслийн тайлан
Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвслийн тайлан
Current situation of trafficking in person and relecant legislations in Mongolia
Current situation of trafficking in person and relecant legislations in Mongolia
Parliamentary Accountability and Good Governance: A Parliamentarian’s Handbook
Parliamentary Accountability and Good Governance: A Parliamentarian’s Handbook
Төрийн өмчийн их сургуулийн удирдлагын шинэчлэл олон нийтийн статус хамтын удирдлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2007
Файлын төрөл: pdf
Файл: /forum_topics/OSF_Annual_Report2007_Mn.pdf
Түлхүүр үг: