МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХУУЛЬ
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар олон улсын эрх зүйчдийн дүгнэлт
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны нэгдүгээр сарын 20-нд баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь олон улсын эрх зүйн актуудад хэрхэн нийцэж байгаа талаар Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (АТБХОУТ)-ийн эрх зүйчдийн гаргасан хураангуй дүн шинжилгээ, зөвлөмжийг ННФ-аас эрхлэн гаргадаг Хуулийн шүүмжийн энэ удаагийн дугаарт нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тус хуулийг УИХ, УИХ-ын байнгын хороодоор яаралтай горимоор хэлэлцэн, гурав хоногийн хугацаанд багтаан нэгдүгээр сарын 20-нд баталсан билээ. Иргэний нийгмийн зүгээс дээрх хууль нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчих өндөр эрсдэлтэй, хууль батлахад баримтлахаар хуульчилсан процессыг зөрчсөн зэрэг шалтгаанаар хүчтэй шүүмжилсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх уг хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.
АТБХОУТ-ийн эрх зүйчдийн зүгээс тус хууль, түүнийг дагалдах хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд нь батлагдан хэрэгжих аваас иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болоод тайван жагсаал цуглаан хийх эрх зөрчигдөх эрсдэл үүсэхээр байгааг анхааруулаад ерөнхий ангилал үүсгэн, түүнд багтах цахим контентыг өргөн хүрээгээр хориглохоор заасны зэрэгцээ олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хандсан зохицуулалт нь хэтийдсэн, хувийн нууц, нэрээ нууцлахтай холбоотой стандартуудыг зөрчсөн, төрийн байгууллагад контентыг цагдан хянаж, харилцаа холбооны сүлжээг хязгаарлах (тухайлбал, интернетийн хурдыг сааруулах буюу зогсоох асуудал багтана) эрх олгосон нь болгоомжлол төрүүлж буйг онцолжээ. Тус шүүмжид дурдсанаар
“Хэт өргөн бөгөөд бүрхэг агуулга бүхий заалтууд нь цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг субьектив байдлаар дур мэдэн хязгаарлах хийдлийг бий болгох бөгөөд олон улсын холбогдох эрх зүйн актуудтай зөрчилдөж байна. Дарангуйлагч дэглэмтэй улсуудад дээрх шиг хэт ерөнхий агуулга бүхий заалтыг ашиглаж нийгмийн аливаа асуудлаарх маргаан мэтгэлцээнийг хянах, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж буй хүний эрхийн хамгаалагчид, иргэний нийгмийн идэвхтнүүдийг цагдан хорих хэрэгсэл болгох нь олонтоо.” гэжээ. Та бүхэн холбогдох линк дээр даран шүүмжийг бүрэн эхээр нь үзэх боломжтой.
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/PropertyLaw_addition.pdf
Түлхүүр үг: төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн салбарын хувьчлал, төрийн өмч хувьчлал
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Их Хурал
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Budgetorganization_law.pdf
Түлхүүр үг: төсвийн байгууллага, төсвийн байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын санхүүжилт, санхүүжилтийн тухай хууль
Хэвлэн нийтэлсэн: 19 дүгээр зүйл байгууллага
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Tobymodel_mong_edited.pdf
Түлхүүр үг: олон нийтийн радио телевизийн хууль, олон нийтийн радио телевизийн загвар хууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, олон нийтийн өргөн нэвтрүүлгийн хууль, Тоби Менделийн загвар хууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого
Радио, телевизийн нэвтрүүлгийн эрх чөлөөг хангах, хамгаалах арга хэмжээ
Радио, телевизийн нэвтрүүлгийн эрх чөлөөг хангах, хамгаалах арга хэмжээ
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Helen Darbishire-Public Broadcasting.pdf
Түлхүүр үг: олон нийтийн нэвтрүүлэг, олон нийтийн радио телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, Монголын хэвлэл мэдээлэл, радио телевизийн хууль, радио телевизийн нэвтрүүлгийн бие даасан байдал
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Naranjargal--public broadcasting.pdf
Түлхүүр үг: олон нийтийн нэвтрүүлэг, олон нийтийн радио телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, Монголын үндэсни йтелевиз, хэвлэл мэдээллийн салбар, олон нийтийн радио телевизийн хууль
Олон нийтийн телевизийн тодорхойлолт Монголын радио телевизийн тухай хууль дүрмийн төсөлд
Олон нийтийн телевизийн тодорхойлолт Монголын радио телевизийн тухай хууль дүрмийн төсөлд
Хэвлэн нийтэлсэн: Глоб интернэшнл ТББ
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Munhk-mandah-about draft law on public TV, radio.pdf
Түлхүүр үг: олон нийтийн радио телевизийн хууль, Монголын олон нийтийн радио телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, хэвлэл мэдээллийн салбар, олон нийтийн телевиз
Агаарын Долгионыг хүртээмжтэй болгох: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон өргөн нэвтрүүлгийг зохицуулах зарчмууд
Хэвлэн нийтэлсэн: 19 дүгээр зүйл байгууллага
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Access to the Airwaves_mong.pdf
Түлхүүр үг: өргөн нэвтрүүлгийн тусгай журам, агаарын долгионы хүртээмж, төрийн мэдээллийн хүртээмж, монголын телевизүүдийн нэвтрүүлэг, олон нийтийн радио телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, хэвлэл мэдээллийн салбар, хэвлэл мэдээллийн эрх чөлөө