МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХУУЛЬ
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар олон улсын эрх зүйчдийн дүгнэлт
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны нэгдүгээр сарын 20-нд баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь олон улсын эрх зүйн актуудад хэрхэн нийцэж байгаа талаар Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (АТБХОУТ)-ийн эрх зүйчдийн гаргасан хураангуй дүн шинжилгээ, зөвлөмжийг ННФ-аас эрхлэн гаргадаг Хуулийн шүүмжийн энэ удаагийн дугаарт нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тус хуулийг УИХ, УИХ-ын байнгын хороодоор яаралтай горимоор хэлэлцэн, гурав хоногийн хугацаанд багтаан нэгдүгээр сарын 20-нд баталсан билээ. Иргэний нийгмийн зүгээс дээрх хууль нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчих өндөр эрсдэлтэй, хууль батлахад баримтлахаар хуульчилсан процессыг зөрчсөн зэрэг шалтгаанаар хүчтэй шүүмжилсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх уг хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.
АТБХОУТ-ийн эрх зүйчдийн зүгээс тус хууль, түүнийг дагалдах хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд нь батлагдан хэрэгжих аваас иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болоод тайван жагсаал цуглаан хийх эрх зөрчигдөх эрсдэл үүсэхээр байгааг анхааруулаад ерөнхий ангилал үүсгэн, түүнд багтах цахим контентыг өргөн хүрээгээр хориглохоор заасны зэрэгцээ олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хандсан зохицуулалт нь хэтийдсэн, хувийн нууц, нэрээ нууцлахтай холбоотой стандартуудыг зөрчсөн, төрийн байгууллагад контентыг цагдан хянаж, харилцаа холбооны сүлжээг хязгаарлах (тухайлбал, интернетийн хурдыг сааруулах буюу зогсоох асуудал багтана) эрх олгосон нь болгоомжлол төрүүлж буйг онцолжээ. Тус шүүмжид дурдсанаар
“Хэт өргөн бөгөөд бүрхэг агуулга бүхий заалтууд нь цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг субьектив байдлаар дур мэдэн хязгаарлах хийдлийг бий болгох бөгөөд олон улсын холбогдох эрх зүйн актуудтай зөрчилдөж байна. Дарангуйлагч дэглэмтэй улсуудад дээрх шиг хэт ерөнхий агуулга бүхий заалтыг ашиглаж нийгмийн аливаа асуудлаарх маргаан мэтгэлцээнийг хянах, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж буй хүний эрхийн хамгаалагчид, иргэний нийгмийн идэвхтнүүдийг цагдан хорих хэрэгсэл болгох нь олонтоо.” гэжээ. Та бүхэн холбогдох линк дээр даран шүүмжийг бүрэн эхээр нь үзэх боломжтой.
Хэвлэн нийтэлсэн: International Development Agency/Mercy Corps
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Water Consultant Report.pdf
Түлхүүр үг: gobi regional economic growth, livestock sector, pasture degradation, gobi water resource, water quality, aquifer impacts, gobi initiative
Монгол улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, иргэний хэрэг, гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлын талаарх тоон мэдээллийн судалгаа
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Activity_plan_Government.pdf
Түлхүүр үг: Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгмийн бодлого, бүс нутаг хөдөөгийн бодлого, байгаль орчны бодлого, батлан хамгаалах гадаад бодлого, үндэсний хөгжлийн бодлого
Хэвлэн нийтэлсэн: The European Institute for the Media and European Union
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/media-and-elections-final-EU.pdf
Түлхүүр үг: elections and human rights, role of media in election, election coverage standards and practices, freedom of expression, opinion polls, political communication, campaign funding, election media monitoring
Хэвлэн нийтэлсэн: Gobi Regional Economic Growth Initiative
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Inproving Basic Veterinary Services for Herders.pdf
Түлхүүр үг: veterinary services, gobi regional economic growth, livestock sector, animal health, gobi initiative
Хэвлэн нийтэлсэн:
Он: 1990
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/PartyLaw_eng.pdf
Түлхүүр үг: law on political parties, political parties in Mongolia, political parties financing, Mongolian political party