Намын дотоод ардчилал, нэр дэвшүүлэх процесс - Бодлогын асуудал №41
Ардчилсан тогтолцоонд улс төрийн намууд нь иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж улс төрийн хүсэл зориг, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн эрх мэдэлд хүрэх, засаглалд оролцох гүүр болдог. Энэ утгаар харвал улс төрийн нам нь засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй ардчиллын институци билээ. Нам энэхүү үүргээ гүйцэтгэх чадавхаа бүрдүүлж, институцийн хувьд бэхжихэд дотоод ардчилал нь туйлын чухал нөлөөтэй. Ийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна” гэж заасан (МУҮХ-ийн 19’).
Энэхүү бодлогын цувралд намын дотоод ардчиллын талаарх олон талт ойлголтоос нэр дэвшигчийг тодруулах процессыг онцлон авч үзлээ. Эдүгээ улс төрд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй намуудын нэр дэвшигчдээ тодруулж ирсэн процесс нь сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдалтай шууд холбогдох бөгөөд энэ нь сонгогдох эрх, сонгуулийн тэгш оролцоо, улмаар парламентын төлөөлөх чадавхад таагүй нөлөө үзүүлж ирсэн. Үүнийг залруулахад чиглэсэн зарим зохицуулалт 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд багтжээ. Гэсэн хэдий ч намын дотоод ардчиллыг хангах, үүнд нэр дэвшигчдийг тодруулах гэх мэт асуудал нь намын дүрэм, дотоод зохион байгуулалттай шууд холбоотой тул хуулиар нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд олон улсын стандартыг авч үзвэл чингэх нь угаасаа зохимжгүй юм. Энэ нөхцөлд хуулиар тогтоосон ерөнхий зарчим, зарим тодорхой шаардлагын хүрээнд улс төрийн намууд өөрсдөө юуны түрүүнд манлайлал үзүүлж, дотоод ардчилалтай холбоотой асуудлуудаа олон улсын чиг хандлага, сайн туршлагад дөхүүлэн шинэчлэх нь хэтдээ намын төлөвшил, намын системийн хөгжилд сайн нөлөө үзүүлнэ. Үүнд дөхөм болох зөвлөмжийг энэхүү бодлогын цувралын төгсгөлд толилуулна.
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Report_TamirCampignMeeting_mong.pdf
Түлхүүр үг: улс төрийн намын санхүүжилт, улс төрчид, улс төрийн хандивлагчид, улс төрийн санхүүжилт
Улс төрийн намын сонгуулийн кампанийн санхүүжилтийн зарим асуудалд
Улс төрийн намын сонгуулийн кампанийн санхүүжилтийн зарим асуудалд
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Report Yadamsuren Campign Meeting.pdf
Түлхүүр үг: сонгууль, улс төрийн нам, улс төрийн санхүүжилт, сонгуулийн кампани
Хэвлэн нийтэлсэн: Tamir Ch.
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Report_TamirCampignMeeting_eng.pdf
Түлхүүр үг: financing of political parties, law on political parties, election campaign, corruption causes
Монгол дахь ашгийн бус байгууллагуудын эрх зүйн зохицуулалтын одоогийн байдал
Монгол дахь ашгийн бус байгууллагуудын эрх зүйн зохицуулалтын одоогийн байдал
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/LamjavPresentation_mong.pdf
Түлхүүр үг: төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус байгууллага, тбб, тбб-ийн эрх зүй, тбб-ийн хууль,
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Report_Narangerel_mong.pdf
Түлхүүр үг: ашгийн бус байгууллага, Монголын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, ТББ-ын хууль, ТББ-ын эрх зүйн зохицуулалт, ТББ-ын санхүүжилт
Ашгийн төлөө бус байгууллагыг зохицуулсан хууль тогтоомжид заавал тусгагдах заалтууд
Ашгийн төлөө бус байгууллагыг зохицуулсан хууль тогтоомжид заавал тусгагдах заалтууд
Хэвлэн нийтэлсэн: Дэлхийн Банк
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Checklist for NPO Laws_mong.pdf
Түлхүүр үг: төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус байгууллага, тбб, тбб-ийн эрх зүй, тбб-ийн хууль,
Хэвлэн нийтэлсэн: ICNL
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Checklist for NPO Laws_eng.pdf
Түлхүүр үг: non profit organizations law, not for profit organization, NGO law of Mongolia
ICNL’s Comments on the Not-for-Profit Organization Act: Concept of the Act
ICNL’s Comments on the Not-for-Profit Organization Act: Concept of the Act
Хэвлэн нийтэлсэн: International center for not-for-profit law
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CommentsNGOs_law.pdf
Түлхүүр үг: non profit organizations law, NGO law of Mongolia, not for profit organization
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Report_Sukhjargalmaa_mong.pdf
Түлхүүр үг: төрийн бус байгууллагуудын санхүүжилт, Монголын төрийн бус байгууллагын ажиллагаа, ТББ-уудын нийгэм дэх үүрэг, ТББ-ын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/ResourceComments on Ethic of MPs.pdf
Түлхүүр үг: улсын их хурлын гишүүн, улс төрчдийн ёс зүй, төрийн албан тушаал, хууль тогтоол


