card
Зохиогч: Б.Урангоо (LLM), М.Сэлэнгэ
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрдэс баялгийн салбарын засаглал, Газрын тосны салбар, Хяналт шалгалт
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

Газрын тосны салбарт хийгдэж буй санхүүгийн хяналт шалгалтын хэрэгжилтийн байдлаас үзэхэд  манай улс газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу авах ёстой орлогоо бүрэн гүйцэд авч чадаж буй эсэх нь эргэлзээтэй байгааг энэхүү судалгааны дүн харуулж байна. Газрын тосны хайгуул, олборлолтоос төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нь бүтээгдэхүүн хуваах гэрээт компаниудын тухайн жилийн хөрөнгө оруулалт, хийж гүйцэтгэсэн ажил, өртөг нөхөх зардал, экспортын орлогоос хамааралтай. Газрын тосны тухай хуулийн дагуу гэрээлэгчийн санхүүгийн тайлан тооцоог АМГТГ болон төрийн аудитын байгууллага 2 шатлалаар хянаж, тухайн жилийн орлого төвлөрүүлэлтийн үнэн зөв байдлыг баталгаажуулдаг. Харин энэхүү санхүүгийн хяналтыг бүрэн гүйцэд явуулахад шаардлагатай зарим журам, аргачлал өнөөг хүртэл батлагдаагүйгээс хяналт шалгалтын хугацаа хойшилж, аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж он дараалан хэрэгжихгүй явсаар өнөөг хүрчээ. 

Иймд ННФ-аас газрын тосны гэрээлэгчийн үйл ажиллагаанд тавих санхүүгийн хяналт шалгалтын хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Газрын тосны салбарын хяналт, шалгалтын тогтолцоо, үр нөлөө судалгааг хийгээд байна. 

 

 

Зохиогч: Б.Урангоо (LLM), М.Сэлэнгэ
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрдэс баялгийн салбарын засаглал, Газрын тосны салбар, Хяналт шалгалт
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь