Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг цахим хуудсыг хаах замаар хязгаарлах арга хэмжээний зохицуулалт, хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ
Мэдээллийн технологийн хөгжилтэй уялдан иргэний орон зайн томоохон хэсгийг цахим орчин бүрдүүлэх болов. Үүнтэй холбоотой өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд дэлхийн улс орнууд цахим орчинд хүний эрхийг хангах асуудалд анхаарч хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулах, мэдээллийн экосистемийг хоруу контентоос хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж шинэчлэл хийх нь эрчимжиж ирлээ. Монгол Улс ч үүнээс хоцорсонгүй. Гэвч шинэ тутам харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй зэрэгцэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үндэслэлгүй хязгаарлах асуудал мөн шүүмжлэл дагуулах болов.
Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах тодорхой нөхцөл, шаардлагууд байж болохыг дурдаж, дэлгэрэнгүй тайлбарласан байх боловч төрөөс хэтийдсэн хяналт тавьж, зохицуулалт хийх нь үндсэн эрхийг боомилох эрсдэлтэйг мөн анхааруулдаг. Та бүхэнд толилуулж буй энэ судалгаанд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж олон улсын эрх зүйн баримт бичгүүдтэй хэрхэн нийцэж буй талаарх дүн шинжилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад үүсэж буй асуудлууд, Европын холбоо болон бусад улсад ижил төстэй харилцааг хэрхэн зохицуулж, холбогдох маргааныг шүүхээр шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг харьцуулан танилцуулжээ. Түүнчлэн дотоодын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн тодорхой санал зөвлөмж тусгасан нь энэ хүрээний хууль тогтоомжийг хүний эрхийн стандартуудад нийцүүлэн сайжруулахад тус нэмэр болно гэж найдаж байна.
Тулхтай хөгжил-Монголын ирээдүй МУ-ын 21-р зууны тогтвортой хөгжил хөтөлбөр
Тулхтай хөгжил-Монголын ирээдүй МУ-ын 21-р зууны тогтвортой хөгжил хөтөлбөр
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах хэрэгцээ шаардлага
Европын Холбоонд элсэх үйл явцыг хянах нь: Авилгал ба авилгалтай тэмцэх бодлого
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/PropertyLaw_addition.pdf
Түлхүүр үг: төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн салбарын хувьчлал, төрийн өмч хувьчлал
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Их Хурал
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Budgetorganization_law.pdf
Түлхүүр үг: төсвийн байгууллага, төсвийн байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын санхүүжилт, санхүүжилтийн тухай хууль
Хэвлэн нийтэлсэн: 19 дүгээр зүйл байгууллага
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Tobymodel_mong_edited.pdf
Түлхүүр үг: олон нийтийн радио телевизийн хууль, олон нийтийн радио телевизийн загвар хууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, олон нийтийн өргөн нэвтрүүлгийн хууль, Тоби Менделийн загвар хууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого


