МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
                  
                  2012-04-12
                      Human Development Report 2011: Sustainability and Equity: A Better Future for All
2012-04-12
                      
                    
                      The 2011 Human Development Report offers important new contributions to the global dialogue on this challenge, showing how sustainability is inextricably linked to basic questions of equity— that is, of fairness and social justice and of greater access to a better quality of life.                    
                    Хэвлэн нийтэлсэн:
                                            Он:2012
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/HDR_2011_EN_Summary.pdf
                                            Түлхүүр үг:Human Development Report 2011: Sustainability and Equity: A Better Future for All
                                            Хөтөлбөр:*
                       
                    Шинэ
                  
                  
                      2003-2004 онд Нээлттэй Нийгэм Форум “Эдийн засгийн хөгжлийн ирээдүйн дүр зураг” боловсруулж  тухайн үед улс орон маань эдийн засгийн ямар ямар сорилттой тулгарч буй талаар олон нийтэд танилцуулж байв. Бид дээрх туршлагадаа үндэслэн энэ удаа уул уурхайгаас орох орлогоо хэрхэн зарцуулахаас хамааруулан “2021оны Монголын зураглал” сценариуд боловсруулахаар шийдсэн юм. Энэхүү үйл ажиллагаа сонирхогч талуудын өргөн оролцоонд тулгуурласан бөгөөд хувийн болон төр, иргэний нийгмийн салбарын 30 орчим төлөөлөл гурван ч удаа 1-2 өдрөөр уулзалт зохион байгуулж, баг болон ажиллаж эдгээр сценарийг боловсрууллаа.                    
                    Хэвлэн нийтэлсэн:ННФ
                                            Он:2012
                                            Төрөл:Сценари
                                            Файл татах:/uploads/users/3092/files/Scenario%20magazin_Mong-2012.pdf
                                            Түлхүүр үг:Дөрвөн заяа, 2021 оны Монголын зураглал, Сценари, Цаг төр хүмүүс сэтгүүл 
                                            Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
                       
                    Шинэ
                  
                  
                      Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 3-р улиралд өмнөх удирлаас 4-н нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 8 нэгж хувиар тус тус өсч 203.78 болсон байна. ХХИ нь энэ оны 1-р улиралд 229 оноотой гарсан буюу түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрээд байсан. Харин 2-р улиралд 200 оноо руу буусан байсан 3-р улиралд бага зэрэг сэргэсэн нь энэ юм. ХХИ-ийн өсөлт нь эдийн засагт гарч байгаа эерөг өөрчлөлтүүдтэй холбон тайлбарлаж болох бөгөөд манай орны ажилгүйдэл буурч, төсвийн ажилчдын цалин тэтгэврийг нэмэх талаар яригдаж эхэлсэн нь амьжиргаа сайжирна гэсэн хүлээлтийг бий болгосон байж болзошгүй.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2011
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q3 2011.pdf
                                            Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 3-р улирал
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      2009 оны 4 дүгээр улирлаас 2010 оны 3 дугаар улирал хүртэл ХХИ маш өндөр өсөлттэй байсан ба 4 дүгээр улиралд хүлээлт бага зэрэг буурж, 2011 оны нэгдүгээр улиралд мөн түрүүчийн улирлуудын адил хүлээлт өндөр гарсан. Харин 2011 оны 2 дугаар улиралд хэрэглэгчийн хүлээлт өмнөх улирлаас 12,8 % -иар буюу 199.7 болж буурсан байна.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2011
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q2 2011.pdf
                                            Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 2-р улирал
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      2011 оны 1 дүгээр улиралын ХХИ-ийн судалгааны санал асуулгын хуудас нь нийт 16 асуулттай байсан бөгөөд эхний хэсэг нь оролцогчдоос ерөнхий мэдээлэл авах, хоёрдох хэсэг буюу 1-8 дугаар асуулт хэрэглэгчдийн ирээдүйн хандлагыг тодорхойлох, гуравдахь хэсэг буюу 9-14 дүгээр асуулт хэрэглэгчдийн банк санхүүгийн байгууллагад итгэх итгэлцүүрийг тодорхойлоход зорилготой асуултууд байсан байна. Харин сүүлийн дөрөвдүгээр хэсэг нь 2 нээлттэй асуултаас бүрдэж байсан ба Таван Толгойн хувийг хувьцаа хэлбэрээр тараах , Монгол улсын нэгдсэн төсвийн зардалтай холбоотойгоор иргэдийн хүлээлт, сэтгэгдэл ямар байгааг тодорхойлох зорилоготой байлаа.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2011
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q1 2011.pdf
                                            Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 1-р улирал
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      Бодлогын судалгааны энэхүү баримт бичиг нь аймаг, сумын эдийн засгийг хөгжүүлэх талаар төрийн байгууллага болон нутгийн захиргаанаас баримтлах бодлогын шийдвэрт нөлөөлөх/туслах зорилготой болно.                     
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2006
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Local econom 10-12.pdf
                                            Түлхүүр үг:Орон нутаг эдийн засгаа бие даан хөгжүүлэх боломж, арга зам
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдон энэхүү асуудал нь бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, судлаачдын анхаарлын төвд байна. Тиймээс энэ удаагийн судалгаагаар Монгол Улсын бизнесийн орчныг үнэлэх, Засгийн газраас энэ чиглэлээр хийж буй үйл ажиллагаанд мониторинг хийхийн хамт зорилгодоо хэр хүрч буйг дүгнэх, цаашдаа бизнесийн орчныг сайжруулахад бодлогын болон бусад ямар арга хэмжээ авбал зохистой байх талаар судлан үр дүнг танилцуулж байна.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2011
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:http://forum.mn/res_mat/OSF/Forum_economic_freedom_2010.pdf
                                            Түлхүүр үг:Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм-2010 
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгаа нь Монгол Улсын аймгууд болон нийслэл хотын төр, захиргааны байгууллагын түвшинд төсвийн баримт бичгийн ил тод байдал, төсвийн явцад иргэд оролцох боломжийг хараат бус байр сууринаас үнэлэх анхны оролдлого юм. Уг төслийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Нээлттэй төсвийн санаачлагын санхүүгийн болоод арга зүйн дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүллээ.                     
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2011
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Forum_tusuv_sudalgaa_book_b.pdf
                                            Түлхүүр үг:Орон нутгийн төсвийн ил тод байдал 2011
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын хүн амын шилжилт хөдөлгөөн, нутагшилт суурьшил, хөдөлмөрийн зах зээлийн байдалд дүн шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулахад орших бөгөөд энэхүү зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтыг тодорхойлж байна.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо
                                            Он:2011
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/Labor Market_NDIC.pdf
                                            Түлхүүр үг:Хүн амын нутагшилт, суурьшил, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
                                            Хөтөлбөр:*
                       
                    Шинэ
                  
                  
                      Уг хуулийн төслийн одоогоор олон нийтэд танилцуулсан хувилбарын зүйл, заалтуудын талаар ННФ, Иргэд төсвөө хянана иргэний нийгмийн сүлжээнээс дараах байр суурийг илэрхийлж байна. 
                    
                    Хэвлэн нийтэлсэн:ННФ
                                            Он:2011
                                            Төрөл:Бодлогын асуудал 
                                            Файл татах:/uploads/users/3092/files/PolicyIssue%2306_Tusviin%20huuli-2011.pdf
                                            Түлхүүр үг:Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийн талаарх санал - Бодлогын асуудал 
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                     
        

 
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                    