Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн бэлтгэдэг хуулийн шүүмжийн шинэ цуврал нийтлэгдлээ

A- A A+
Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн бэлтгэдэг хуулийн шүүмжийн шинэ цуврал нийтлэгдлээ

Аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах өөрчлөлтийн хуулийн төсөлд судлаачид санал, шүүмж өгснийг Нээлттэй нийгэм форумаас эрхлэн бэлтгэдэг Хуулийн шүүмж цувралын 53 дугаарт нийтэллээ. АНСДИТХСтХ-д оруулах өөрчлөлтийн хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн  2025 оны 03 дугаар дүгнэлтэд нийцүүлэх зорилгоор боловсруулсан гэх боловч Цэцийн шийдвэрийг хэт явцуу хүрээнд тайлбарласан, Цэцийн шаардсан эрх зүйн тодорхой байдлыг хангаагүй, нэг талаас сонгуульд нэр дэвших сонирхолтой бүх талуудад тэгш боломж олгосон мэт боловч нөгөө талаас сонгуулийн өрсөлдөөн ижил гараанаас эхэлж тэнцвэртэй өрнөх боломжийг алдагдуулах эрсдэлтэй гэж судлаачид үзэж байна. Хуулийн шүүмжийг бүрэн эхээр нь эндээс уншаарай.