Бие даан нэр дэвшигчдийн хорооны 20 гаруй хүн бүртгүүлжээ (2004.05.20)
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн "Шинэ сонголт" түр хороотой хамтран ажиллаж буй 20 гаруй хүн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлээд байгаа аж.
"Шинэ сонголт" түр хорооны тэргүүн Л.Дамдинсүрэн “Өдрийн сонин”-д /¹123/ ярилцлага өгөхдөө, “манай түр хороотой хамтарч ажиллахаа илэрхийлсэн 20 гаруй хүн бүртгүүлсэн. Сонгуулийн сурталчилгаагаа нэгдсэн журмаар явуулна. Радио телевизийн сурталчилгааны цагаа хараахан аваагүй байна. Бид ч гэсэн МУНН, МҮЭНН, МНН зэрэгтэй үйл ажиллагаагаа уялдуулж ажиллана” гэж хэлсэн байна.
Л.Дамдинсүрэн өөрөө УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлж өрсөлдөхөөр болжээ. Сонгуулийн кампанит ажлын үеэр хамгийн рейтинг өндөртэй, сонгогдох магадлалтай нэгэнд боломж олгох үүднээс тус түр хорооныхон нэрээ татахыг тэрбээр үгүйсгэсэнгүй.


Naranchuluun