Улаанбаатар хот дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар Дэлхийн Банкны группийн үйл ажиллагааны удирдах захирал Хуан Хосе Дабубын нээлттэй илтгэлд урьж байна. Илтгэлд эдийн засгийн хямрал Монгол улсад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон шинэчлэл хийснээр илүү тогтвортой хүчирхэг нийгэм, эдийн засагтай болж болох талаар голлон ярих болно.
Ноён Дабуб нь Дэлхийн Банкны үйл ажиллагааны удирдах захирал ба Ойрхи дорнод, Өмнөд Африк, Латин Америк, болон Зүүн Азийг буюу 74 орныг хариуцан ажилладаг. Тэрээр урьд нь Эл Сальвадорын сангийн сайд, Ерөнхийлөгчийн хүрээний ажилтан нарын даргаар ажиллаж байсан. Өөрийн улс орондоо хөрөнгө оруулалтын дээгүүр үнэлгээг хадгалж, эдийн засгаа долларжуулж, АНУ-тай чөлөөт худалдааны гэрээг хийж, хоёр удаагийн газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын үйл ажиллагааг удирдан явуулсан.
Ноён Дабуб лекцэндээ хямрал Монгол улсад хэрхэн эдийн засгийн тогтвортой байдал, бизнес эрхлэх орчин, засаглал болон институцийг сайжруулах боломж байж болох талаар дэлхий дахины жишээн дээр үндэслэн тайлбарлах болно.
Танилцуулга, уулзалт нь Нээлттэй нийгэм форумын уулзалтын танхимд 6 сарын 12-ны Баасан гаригт 15:00 цагаас болно. Уулзалт англи хэл дээр синхрон орчуулгатай явагдана.
Оролцох хүсэлтэй хүмүүс доорх хаягаар 6 сарын 09-ны 17:00 цагаас өмнө бүртгүүлнэ үү.
Утас: 312647 ext 200,
Е-мейл: [email protected]
Дэлхийн Банкны Суурин төлөөлөгчийн газар


Naranchuluun