
Төрийн бус байгууллагуудыг сургалтад урьж байна
Төрийн бус байгууллагууд нь ардчиллын нэн чухал үүрэгтэй институт, нийгмийн гол хөдөлгөгч хүчний нэг болохын хувьд энэ салбарын ил тод, хариуцлагатай байдал нь улс орны хөгжил дэвшилд чухал нөлөөтэй юм. Нээлттэй Нийгэм Форумаас 2006 оноос эхлэн төрийн бус байгууллагуудын дотоод засаглал, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр гарын авлага бэлтгэх, сургалт зохион байгуулах зэрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулж ирсэн.
Энэ удаа ННФ-аас ТББ-ын дотоод засаглалын ойлголтыг улам бэхжүүлэх, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “ТББ-ын дотоод засаглал, санхүүгийн менежмент” сэдэвт сургалтыг 2008 оны 5 дугаар сарын 10-11-нд зохион байгуулахаар төлөвлөж буй учир сонирхсон ТББ-уудыг урьж байна.
Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлэн өгнө. Үүнд:
- Сонирхлоо илэрхийлсэн захидал
- Өргөдлийн маягт
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Асуулга
Сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлийн маягт болон асуулгыг доорх хаягаар авах боломжтой.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа нь 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17.00 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй.
Хаяг: Нээлттэй Нийгэм Форум, Жамьян гүний гудамж 5/1,Улаанбаатар 48, Монгол Улс
Утас: 976-11-313207
Факс: 976-11-324857
Вэбсайт: http://www.forum.mn
Э-шуудан: [email protected]


Naranchuluun