Гар аргаар 5-10 тн алт олборлож байна (2006.04.20)

A- A A+
Гар аргаар 5-10 тн алт олборлож байна (2006.04.20)

Гар аргаар 5-10 тн алт олборлож байна (2006.04.20)

Гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу нинжа нар манай улсад 100 мянга гаруй байдаг аж. Энэ тоо нь уг салбарт албан ёсоор ажилладаг хүмүүсийн тооноос гурав дахин их юм хэмээн УИХ-ын  Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч Б.Хулдорж хэлжээ. Тэднийг албаны нэр томьёогоор бичил уурхай эрхлэгчид гэдэг агаад тэд 2005 онд Монголбанкинд 1.5-1.7 тонн алт тушаасан байна. Гэхдээ бичил уурхай эрхлэгчид жилд 5-10 тонн алт олборлож буй гэсэн тооцоо байдаг ажээ. Монголбанкинд тушаасан 1.5-1.7 тонныг хасч тооцвол 3-8 тонн алт хил давж байна гэж ноён  Б.Хулдорж мэдэгдсэн гэж “ЗМ” сонинд /¹095/ мэдээлжээ. Тэднийг дагаж 2000-10000 хүнтэй бичил тосгонууд шинээр бий болж буй гэнэ. Халамж, үйлчилгээнээс тасарсан уг тосгонуудад 34-45 насныхан ажилладаг бөгөөд амьсгалын замын болон бэлгийн замын халдварт өвчин, нуруу, нугасны гэмтэл зонхилдог аж.