Хүний эрхийн тухай ярилцъя, Өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна

A- A A+
Хүний эрхийн тухай ярилцъя, Өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зорилго:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт
2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08:00 – 10:00 цагт  
“Хүний эрх, хөгжил, хууль” сэдвийн хүрээнд

“Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Ж.Хунан оролцоно.

Оролцогчид:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

З. Бадмаараг
Хүний эрхийн үндэсний комиссын

Б.Үүрийнтуяа
Нээлттэй нийгэм форумын

Референт

хөтөлбөрийн туслах ажилтан

[email protected]

[email protected]

Утас: 262752 (51)

Утас: 313207 (129)