Олон улсын сэтгүүл зүйн Курт Шоркийн нэрэмжит шагнал
Олон улсын сэтгүүл зүйн Курт Шоркийн нэрэмжит шагналыг тухайн улс орны нийгмийн тулгамдсан бөгөөд зөрчил, маргаантай асуудалд өөр өнцгөөс шинэлэг байдлаар хандсан сэтгүүл зүйн бүтээлд олгодог. Тус бүр нь 5000 америк долларын хэмжээтэй 2 шагналыг 2002 оноос эхлэн хөгжиж байгаа буюу нийгэм нь шилжилтийн үе шатанд яваа орны сонин, сэтгүүлийн нэг сурвалжлагч, олон улсын мэдээ, мэдээллээр мэрэгшсэн нэг чөлөөт сэтгүүлчид жил бүр олгодог.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь ноцтой зөрчил, сөргөлдөөн, хүний эрхийн тулгамдсан асуудал, хил орчмын маргаан, тухайн улс, бүс нутгийн зөрчилтэй асуудалд хамаарах нийтлэл байж болно.
Уралдааны хамрах хүрээ
Сонин, сэтгүүлийн сурвалжлагч:
- Ажил олгогч дотоодын сонин, сэтгүүлд нийтлэлээ тогтмол тавьдаг орон тооны сурвалжлагчийн нийтлэл
- Сонин, сэтгүүлийн сурвалжлагчдын хамтын бүтээл
Чөлөөт сурвалжлагч :
- Сонин сэтгүүлийн чөлөөт сэтгүүлч
- Сонин, сэтгүүлийн орон тооны бус гэрээт сэтгүүлч
Бүтээл, нийтлэлд тавигдах шаардлага
Уралдаанд ирүүлэх бүтээл нь мэрэгжлийн болон олон улсын сэтгүүл зүйн стандартын шаардлага хангасан, сэтгүүлчээс эр зориг, мэрэгжлийн ур чадвар, нийтлүүлэх хүчин зүтгэл шаардсан байвал зохино. 5 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын шүүгчдийн баг ялагчийг тодруулна.
Мэдүүлгийн дараахь зүйлийг тус бүр 6 хувь үйлдэж ирүүлнэ. Үүнд:
- Чөлөөт сэтгүүлчийн мэдүүлгийн маягт, орон тооны сурвалжлагчийн мэдүүлгийн маягт (Adobe Acrobat, Acrobat Reader боломжгүй бол Adobe).
- Эх нийтлэл (3 хүртэл тооны нийтлэл байж болно), англи орчуулгыын хамт. Нийтлэлүүд 2004 оны 3-р сарын 1-ээс 2005 оны 3-р сарын 31-ний хооронд тухайн орныхоо сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байвал зохино. Нийтлэлийг электрон шуудангаар хүлээж авахгүй.
- Мэдүүлэг өгөгчийн намтар (боловсрол, сэтгүүл зүйн ажлын туршлагыг оны дарааллаар заасан байх)
- Нийтлэлд холбогдох нэмэлт мэдээлэл
- Ажил олгогч буюу бүтээлийг нийтэлсэн сонин, сэтгүүлийн редакторын албан захидал, бүтээл болон мэдүүлэг өгөгчийн ажил байдлын тодорхойлолт
- Мэдүүлэг өгөгчийн нэг хувь гэрэл зураг. Гэрэл зургийн хуулбарыг хүлээн авахгүй.
- Мэдүүлэг хүлээн авах эцсийн хугацаа: 2005. 5. 01
Мэдүүлгийг илгээх хаяг:
Kurt Schork Awards in International Journalism
Graduate School of Journalism
Columbia University
2950 Broadway MC3800
New York, NY 10027
(212) 854-8653
[email protected]


Naranchuluun