Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

A- A A+
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу хууль сахиулах салбарт хөндлөнгийн мониторинг хийх иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулан шинэчлэлийн үйл хэрэгт тэдний оролцоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж буй. Түүнчлэн олон нийтэд эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг түгээх, хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлд тус болохуйц техникийн туслалцааг үзүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “урлаг”-ийг эрх зүйн шинэчлэлийг бэхжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэхэд үр бүтээлтэй ашиглах зорилт тавьж, 2014 оноос эхлэн Глоб интернэшнл төв ТББ, УДЭТ-тай хамтран “Театр хүний эрхийн төлөө” үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд “Тавилттай уншлага” буюу тулгамдсан асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, олон нийтийг чадавхжуулах, мэдлэгжүүлэх зорилгоор бичсэн бэсрэг жүжгүүдийг УДЭТ, орон нутгийн зарим театрт тавилаа. Хамгийн сүүлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шинээр бий болсон зохицуулалтыг олон нийтэд танилцуулах зорилгоор бичсэн бэсрэг жүжгүүдээ УДЭТ-т тавихын зэрэгцээ МҮОНТ-тэй хамтран дэлгэцийн бүтээл болгоод байна.