Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Нээлттэй Нийгэм Форум нь 2008 оноос эхлэн Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгыг стратегидаа тусган ажиллаж эхэлсэн бөгөөд шүүхийн шинэтгэлд бие даасан, хараат бус судалгаа шинжилгээ, хөндлөнгийн мониторинг, ажиглалт хийх замаар дэмжлэг үзүүлэх, иргэний нийгэм, судлаачид, салбарын төлөөлөгчдийн олон талт байр суурь, үзэл бодлыг сонсох, уралдуулах орон зай бий болгоход анхаарч ирлээ. ННФ-ын 2014 оноос хойш Монгол улсад өрнөж буй Шударга ёсны (Justice) салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, шинэчлэлийн үйл явц саарахаас сэргийлэх, улам бүр гүнзгийрүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Та бүхэн энэхүү хуудаснаас тус хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаа шинжилгээ, мониторинг ажиглалтын тайлан, зохион байгуулж хэрэгжүү лсэн төсөл, үйл ажиллагааны зар, мэдээлэл, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хүрээнд гарсан хууль эрх зүйн болон бусад бодлогын баримт бичигтэй танилцах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хөтөлбөр хариуцсан менежер П.Бадамрагчаатай [email protected] цахим хаягаар холбогдоно уу.


Naranchuluun